x

NEPKO:Гайхамшигт бодисууд

Марк Мёдовникийн “Гайхамшигт бодисууд: Хүний нийгмийг бүтээсэн 10 бодис” ном манай ертөнцийг бүтээсэн бодисын ертөнцөөр аялуулахдаа нууцыг нь дэлгэнэ. Тэр бүр тогтож анзаардаггүй шил, резин, цаас, бетон зэрэг эд материалын бүтцийг задлан гайхамшгийг нь үзүүлжээ. Харагдаж үзэгддэгээсээ онхи өөр бүтэц бүрэлдэхүүнтэй бодисын түүхийг уншин бясалгах нь нэн таашаалтай. Бидний хатуу гэж боддог бодисын дотоод мөн чанар нь үнэн хэрэгтээ шингэн ч байх шиг. Ухаан нь, талстаас бүтдэг металл шингэн агуулдаг учраас нугарч, тахийж, мурийдаг аж. 

Нэгэн этгээд метронд сахлын бэрээтгээр таван давхар хувцсыг нь нэвт зүсэж Марк Мёдовникийн нуруунд том шарх үлдээсэн явдлаар ном эхэлдэг. Метронд болсон тэр явдлаас хойш зохиогч амьдралаа материал судлалд зарцуулжээ. Оксфордын Гэгээн Екатеринагийн коллежийг металлургич мэргэжлээр төгссөн Марк Мёдовник материалыг физик, химийн бүтэц бүрэлдэхүүнээс нь гадна сэтгэлзүйн үүднээс тайлбарласан байна. Марк Мёдовник sensoaesthetics (sensory + aesthetics) хэмээх ойлголтыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгч болоод тэр. Sensoaesthetics гэдэг нь материал судлалд гоозүйн шинжлэх ухаанаас гадна сэрэл, мэдрэмжээр хандах арга барил юм. Марк хүмүүний танин барихуйн сэрэл мэдрэмжид тулгуурлан хүртэхүйн зөрүү гажууг судалдаг хүн. Тиймээс Гайхамшигт бодисууд ном нь физикийн аргуун сурах бичиг биш яруухан бөгөөд уянгалаг, бас драмтай.

Ард нь барилга байшин харагдах тагтан дээрээ цэцэг навчин дунд, шаазан аяга, ном зэргийг дэлгэсэн шилэн ширээнээ Converse кедтэй сууж буй өөрийнхөө зургийг бүлэг бүрийн эхний нүүрт оруулжээ. Ингээд уг зурагт харагдах бодис нэг бүрийн түүх, бүтэц найрлага, бүтээж бүрэлдүүлсэн технологийг нь хэнд ч ойлгомжтой бичсэн буй. Хүн яагаад угаалтуурын тосгуурыг төмрөөр, шалыг модоор, төмөр замыг гангаар, цонхыг шилээр хийснийг танин барихуйн сэрэл мэдрэмжээр дэлгэрэнгүй тайлбарлана. Тиймээс техник огт сонирхдоггүй уншигчид ч ойлгомжтой. Өөрт тохиолдсон явдал, сэрэл мэдрэмж, гоозүйн өнгө будгаар чимэн материалын түүхийг өгүүлэх учир уншигчийг хөтлөөд явчих шидтэй. Марк Мёдовник бодисын эгэл жирийн бүтцийг нийгэмд үзүүлсэн аугаа нөлөөтэй нь уялдуулан мэргэжлийн үг хэллэг ашиглалгүй бичсэн болохоор материал судлалыг хэнд ч буухаар тайлбарлажээ. Толгой эргүүлсэн томьёо ашиглаагүй ч арвин баялаг мэдээлэл агуулсан. Материалыг бүтээлчээр ашигласан хүн төрөлхтний бадрангуй түүхийг цохон тэмдэглэхдээ загвар дизайныг ч орхигдуулаагүй байна.

Гайхмашигт бодисууд хэдий сонирхолтой, уншууртай бичигдсэн ч шинжлэх ухаан, танин мэдэхүйд дурлагч уншигчид илүү таалагдана гэдгийг хэлэх нь зүйтэй. Техникт төдийлөн дурладаггүй хүнд зарим бүлэг дэндүү хуурай санагдаж болох ч Марк Мёдовник бичлэгийн арга барилаараа хөтлөөд явна. Материал судлалд дурладаг ч бай, үгүй ч бай хэн бүхэн өдөр тутам харьцдаг хүн төрөлхтний бүтээсэн бодисын талаар өргөн дэлгэр мэдээлэлтэй болж амьдралыг харах өнцгөө өргөсгөнө.

Хэрвээ түмэн бодисын мөн чанарыг танин мэдээгүй бол хүмүүн бид араатан амьтан шиг амьд үлдэх гэж өдөр тутам хатуу ширүүн тэмцлийг туулах байжээ гэдэг л энэ номын гол аргумент юм.

Эх сурвалж: Baabar.mn /Nepko/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 1 цаг 51 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 1 цаг 55 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 1 цаг 56 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 1 цаг 57 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 1 цаг 58 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 1 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 3 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 3 цаг 55 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 3 цаг 57 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 3 цаг 59 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 4 цаг 0 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 4 цаг 2 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 3 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 4 цаг 7 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 6 цаг 19 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 6 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 6 цаг 20 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цаг 22 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 6 цаг 24 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 7 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top