x

Гадны хөрөнгө оруулалт

Баялаг гэж юу вэ?

Манайхны баялаг гэх ойлголт их зөрүүтэй. Тухайлбал CU, GS25 болон найман нэрийн бараа, түцний бараа нь адилхан боловч үйлчилгээ, орчин асар их ялгаатай. Дотор байгаа бараа нь баялаг уу эсвэл Менежмент нь баялаг уу? Мэдээж Менежмент нь. Шууд харагддаггүй Менежмент, логистикийг бид төдийлөн баялаг гэж хардаггүй. Emart болон бусад сүпэр маркетууд мөн адил. Баялаг нь бараа нь биш тэрийг яаж борлуулах, ажиллаж буй болон худалдан авч буй хүндээ таатай байлгадаг Менежмент нь баялаг юм.

Менежмент хүнд шууд май гээд юм өгөхгүй ч асар их юм сургаж байдаг. Хэрвээ Менежмент, логистик амархан зүйл байсан бол аль хэдийн манай дэлгүүрүүд энэ хэд шигээ болчих байлаа. Бид ийм төрлийн баялгийн мэдлэг, практик үнэндээ л муу. Том хотын хувьд байшин барилга нь биш хүн таатай амьдрах орчин бүрдүүлдэг зам талбай зэрэг нь баялаг юм. Улаанбаатар хот маань юу л байна байшин байна гэхдээ Менежмент үнэндээ нойл учраас түгжрэл, утаа, тоглоомын талбай эрүүл орчин гээд асуудал дуусахгүй.

Уурхай бас адил. Газрын гүнд байгаа алт, зэс, нүүрс нь баялаг юм уу эсвэл тэрийг гаргаж ирээд ашиглах үйл явц нь баялаг юм уу? Менежмент, логистик нь байхгүй бол зүгээр л нэг чулуу. Чулуу нь биш тэрийг ашиглаж чадах ухаан нь өөрөө баялаг билээ. Энэ ухаан гарч ирснээр хүмүүс газар дор булаатай янз бүрийн чулууг баялаг болгож өдий зэрэгт хүрсэн шүү дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улсын баялаг нь Менежмент, логистик нь болохоос байшин зам нь биш. Сайн Менежмент байхгүй бол замбараагүй ч байж болно гэдгийг Улаанбаатар, эсвэл дэлхийн газрын тосны хамгийн их нөөцтэй ч үгээгүй ядуу Венесуэлээс харж болно.

Баялагийг хүн тээж явдаг. Өнөөдөр CU, GS25, Emart монгол хүмүүст маш их баялаг өгч буй. Тэнд мэндэлж, үйлчилж, үйлчлүүлж, аюулгүй орчинд сууж, автобусаа хүлээж, дулаацаж, нойл орж байна. Ийм соёл сурсан хүмүүс ингэх ёстой юм байна гэж улам сайжруулна. Энэ бол баялаг. Хүн хөгжиж байна.Дөчөөс дээш насныхан ийм зүйл бага залуудаа үзээгүй учраас харилцаа хандлага гээд олон доголдолтой. Улаанбаатар хотын даргын шийдэж чадахгүй нойлыг хэдэн дэлгүүрүүд дор нь шийдэж байна. Хотын Менежмент нойлоо ч шийдэж чадахааргүй тааруу байгааг харж болно.

Гэтэл бид төлөвлөгөө сайтай зам, алхах талбай нэхээд байдаг. Кофе шопуудад хичээл, уулзалт хийхгүй юм алга. Энэ баялаг шүү. ОТ, Энэржи ресурс гээд том компанид монголчууд Дэлхийн стандартын ажил хийж байна. Энэ хүмүүс манай улсыг тэжээдэг уул уурхайн гол баялаг. Дараагийн том төсөлд эндээс юм сурсан монголчууд өөрсдөө удирдаж авч явах болно. Хөрөнгө оруулалт гэх баялгаас сурсан эрдэм мэдлэгээ тэд удалгүй өөрсдөө тултал ашиглах болсон ойрын жишээ Япон, Өмнөд Солонгос.

Энэ хоёр улс анхнаасаа ийм мундаг байгаагүй, тэд хөрөнгө оруулалтаас Менежмент, логистик, төсөл яаж явдаг ойлголтыг сурч авсан. Тэнд бидний баялаг гэх ойлголтоор ямар ч баялаг байхгүй. Гэхдээ тэд хүмүүсээ баялаг болгож чадсан. Гол баялаг чинь боловсролтой, чадвартай, Менежмент ойлгодог хүмүүс юм. Гадны хөрөнгө оруулалтыг хангалттай тат. Бид тэднээс мөнгөөр хэмжигдэхгүй асар их баялгийг авч үлдэнэ.

Хүн яаж амьдардаг вэ?

Улс орны хамгийн жижиг хувилбар нь хүн. Хүн гэж байхгүй бол улс орон гэж ч байхгүй. 

Хувь хүн ч бай, улс орон ч бай өөрт байгаа юм аа зарж борлуулж, өөрт байхгүй юм аа бусдаас авч амьдарна. Хот сууриныг дагаад яагаад хөгжил явдаг вэ гэхээр олон хүн өөрт байгаа юмаараа өөрт байхгүй юм аа сольж авахад амар, хямд байдаг учраас хамтдаа хөгжих боломжийг нээдэг. Нийлээд байшин барилга барих бүр ч том бүтээн байгуулалт хийх боломжтой. Хүн төрөлхтний хөгжиж ирсэн түүх ердөө л ийм энгийн. 

Тухайлбал багш хүн хөдөлмөрөө зарна, малчин хүн малаа зарна, наймаачин хүн нэгнээс нь аваад нөгөөд нь зарна гэх мэт өрх айл дангаараа бүгдийг хийх боломжгүй. Өөрт байгаа бараа буюу мэдлэгээ зарсан багш хоолоо авна. Талх барьж чадахгүй хүн гутал янзалсан төлбөрөөр нь талхаа авна. Малчин малаа зараад өөрт байхгүй хүнсээ авна. Улс орон ч үүнтэй адил бүх юмыг дангаараа хийж бүтээж чадахгүй учраас гаднаас хөрөнгө оруулалт эсвэл байхгүй бараа бүтээгдэхүүн, ур чадвар худалдаж солилцож авна. Хөгжлийн, хамтын амьдралын гол зарчим ерөөсөө л энэ. Харин ингэж чадаагүй улс хөгжихгүй хоцорч болдгийг Хойд Солонгос тэргүүтэй гаднаас барагтай юм авдаггүй улсаас харж болно. Гэтэл нэг газар нутагт хамтдаа удаан оршин тогтносон хоёр солонгосын хувь заяа тэс өөр зургийг илтгэдэг. 

Өнөөдөр бидний өндөр хөгжилтэй гэж хэлдэг улсууд хөрөнгө оруулалт хамгийн их татсан, ур чадварыг их сургууль болон сургалтаараа бий болгож чадсан улсууд байдаг шиг Өмнөд Солонгос ч ингэж чадсан. 

Өөрсдийн гэсэн хөрөнгө оруулалт байхгүй, мэдлэг, үйлдвэрлэл, Менежмент байхгүй улс гаднаас авахаас өөр сонголтгүй. Өнөөдөр Өмнөд Солонгос дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсын нэг болох эхлэл тавигдсан нь гадны хөрөнгө оруулалт юм. Гадны хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн мөнгөөр хязгаарлагдахгүй. Дагаж орж ирсэн гадны чадварлаг ажиллах хүчнээс маш их зүйлс сурч удалгүй өөрсдөө удирддаг, төсөл хэрэгжүүлдэг, хийдэг болсон нь бүр том баялаг болжээ. Зүүн Азийн хамгийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос яг энэ замаар явсан билээ.

Б.Батзаяа /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2 цаг 55 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 3 цаг 26 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 3 цаг 55 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 4 цаг 27 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 4 цаг 47 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 5 цаг 9 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 5 цаг 10 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 5 цаг 12 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 5 цаг 45 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 5 цаг 46 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 5 цаг 49 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 5 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 8 цаг 0 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 8 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 8 цаг 2 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 8 цаг 4 мин Эх оронч Лоохууз 9 цаг 35 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 9 цаг 51 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 10 цаг 4 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 10 цаг 48 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top