x

ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн

Иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл, бухимдал гаргаад байгаа нийслэлд хийгдэж буй замын хашлага буюу бордюрын үнэтэй холбоотой асуудлаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. 

ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл: 

-"Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар нийт 58 ААН, хоёр иргэний 21,000 тонн замын хашлага, бордюр хавтанг импортолсон байна. Импортын замын хашлага, бордюр, цементэн хавтанд нийт 2.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Шахим орчинд өрнөж байгаа "нэг ширхэг бродюрыг 19,000 төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан" гэх мэдээллийг шалгаж үзэхэд нотлогдоогүй. Бордюрын импорт, замын хашлагын нэг ширхгийн үнийг тооцоолж үзэхэд дунджаар 77,000 орчим төгрөгөөр гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн татвар болон НӨАТ-ыг төлж барагдуулсан. 19,000 төгрөгөөр оруулж ирсэн асуудал байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах байх. 

Гаалийн үнэ гэдэг нь тухайн барааны онцлог, бүтэц, худалдааны гэрээнээс хамаараад тээвэрлэлтийн нөхцөл байдал болон бусад гадаад оронд зарж буй үнээ нэмээд гаальд мэдүүлж байгаа дүн. Энэ жил улс орны бүтээн байгуулалтын их ажил өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор өмнөх онтой харьцуулбал 30 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Гаалийн байгууллагын хувьд хэмжээсийг метр куб, тонноор илэрхийлдэг бөгөөд гаалийн үнийг ширхгээр тодорхойлдоггүй" гэв.

Энэ жил байгалийн чулуун бордюр их орж ирсэн. Мөн цемент бетон бордюр ч бас импортолжээ. 

Гаалийн татварын хувьд:

  • Байгалийн чулуун хашлага бродюрын гаалийн татвар нь таван хувь, НӨАТ 10 хувь
  • Цементэн бетон хашлагын гаалийн тариф нь 20 хувь, НӨАТ нь 10 хувь

Хятад улсаас импортолсон бордюрыг Замын-Үүд, Бичигт боомт, Говь-Алтайн Бургастайн боомтоор, Гашуунсухайтын боомтоор оруулж ирсэн. Замын-Үүдийн боомтоор хамгийн их хувь буюу 392.8 тонн бродюр оруулж иржээ. Харин хамгийн бага импортолсон нь Бичигт боомтоор 76.3 тонн орж ирсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 7 цаг 48 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 8 цаг 38 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 8 цаг 45 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 8 цаг 46 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 8 цаг 47 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 8 цаг 49 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 10 цаг 24 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 10 цаг 28 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 10 цаг 30 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 31 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 10 цаг 32 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 12 цаг 6 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 12 цаг 29 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 12 цаг 36 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 12 цаг 42 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 12 цаг 45 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 13 цаг 24 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 13 цаг 49 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 14 цаг 11 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 14 цаг 13 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top