x

Хөгжлийн бэрхшээлтэй 650 хүн хиймэл гар, хөлтэй болно

БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж өгч эхэллээ.

БНЭУ-ын мэргэжилтнүүд Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллан, өдөрт 15 хүнд хиймэл гар, хөл хийж өгөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд тус төсөл энэ сарын 25-наас 11 дүгээр сарын 9 хүртэл хэрэгжих юм.

Олон улсад хэрэгждэг, хүмүүнлэгийн “Жайпур фут” төслийг 1975 онд сайн санаат хүмүүсийн тусламж, хандиваар эхлүүлж, өнгөрсөн хугацаанд олон орны хөгжлийн бэрхшээлтэй 2.2 сая иргэнд хиймэл гар, хөл хийж өгчээ. Манай улс энэ төслийг хэрэгжүүлж буй 45 дахь орон болж байна.

“Жайпур фут” төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта, "Хиймэл хөл, гар хийх технологи байнга шинэчлэгддэг. Энэ арга туршлагаасаа танай улсын протез, ортопедийн үйлдвэрийн ажилтнуудад зааж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд бэлэн" гэжээ.

Монгол Улсад 111,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байдгийн 21 мянга гаруй нь хөдөлгөөний бэрхшээлтэй аж. Салбар яамнаас боловсруулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуульд туслах технологи, хиймэл эрхтний талаар тусгажээ. Хиймэл гар, хөлийг дунджаар 3-4 жилд солих хэрэгтэй болдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөхөн сэргээх үйлчилгээг тухай бүр авч чаддаггүй, протез, ортопедийн үйлдвэрийн үйлчилгээний хөлс өндөр, нийгмийн халамжийн сангаас гурван жил тутамд протез, ортопедийн үйлчилгээний хөлс олгодог ч чирэгдэл их зэрэг бэрхшээлийг ярьж байв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр, төрөл, жишиг үнийг нэмэх, протезийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэлд шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч байгааг тус яам мэдээллээ.

ГБХНХЯ, ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн 60 гаруй хүн төслийг хэрэгжүүлэхээр нэг баг болон ажиллаж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 30 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 35 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 40 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 57 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 1 цаг 5 мин Түүх бол сургамж-багш 1 цаг 7 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 1 цаг 13 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 1 цаг 18 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 1 цаг 20 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 2 цаг 44 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 2 цаг 50 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 2 цаг 58 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 3 цаг 0 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 3 цаг 10 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 3 цаг 12 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 3 цаг 16 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 3 цаг 19 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 19 цаг 3 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 19 цаг 5 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 19 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top