x

Тамхины үйлдвэрлэлийн салбарт төрийн бодлого шаардлагатай байна

Олон улсын эрүүл хотуудын холбооны Монголын сүлжээнээс Монгол Улсын Тамхины үйлдвэр, худалдааны байгууллагуудын засаглалын ил тод байдлын судалгааг хоёр дахь удаагаа гаргалаа.

Манай улсын Тамхины үйлдвэрийн хөндлөнгийн үзүүлэлт (ТҮХҮ) индексийн оноо 2021 онд 38 байсан бол 2023 онд ямар нэгэн өөрчлөлтгүй, мөн 38 оноо байна. Энэ нь тус салбарт төрийн зохистой бодлого шаардлагатайг харуулж байгаа юм.

Судалгаагаар, Монгол Улс нь Тамхины хяналтын тухай суурь конвенцын 5 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхэд ахиц дэвшилгүй, тамхины хяналтын хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, электрон тамхи, бусад шинэ бүтээгдэхүүнийг зохицуулах журам байдаггүй. Мөн тамхины үйлдвэрийг тухайн салбарын бодлого боловсруулахад шууд оролцуулдаггүй ч, Засгийн газар, үйлдвэр, худалдааны салбарын хоорондын харилцааны ил тод байдал хангалтгүй гэж дүгнэжээ.

Цаашид тамхины үйлдвэрлэл, худалдааны оролцооны индекс (TII)-ийн оноог сайжруулахын тулд ил тод байдлыг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчин болон шинээр гарч ирж буй бүтээгдэхүүний зохицуулалтыг бэхжүүлэх, тамхины татварыг нэмэх, салбарын нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хориглох, зөрчлийн эсрэг бодлого боловсруулах шаардлагатай байна. Тодруулбал, Засгийн газрын болон тамхины салбарын төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлгийн хөтөлбөр, үр дүнг ил болгох нь хариуцлагыг сайжруулж, салбарын нөлөөг бууруулна. Мөн тамхины салбар улс төрийн намуудад, сонгуулийн сурталчилгаанд, Засгийн газрын төсөлд хандив өгөхийг хориглох хэрэгтэй. Бүх төрлийн тамхины бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварыг олон улсын жишигт (жижиглэн худалдааны үнийн 70%) нийцүүлэн нэмэх нь хэрэглээг, салбарын нөлөөг багасгана. Тамхины салбарын эерэг имижийг бүрдүүлэх зорилготой нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг болон Засгийн газрын хуучин албан тушаалтнуудыг тамхины салбарт ажиллахыг хориглох хэрэгтэй. Электрон, халаадаг тамхи, усан яндан зэрэг бүтээгдэхүүнийг Тамхины хяналтын тухай хуульд багтааж, маркетинг, борлуулалт, татварын зохицуулалтыг хийх шаардлагатай. Ингэснээр Монгол Улс тамхины хяналтын бодлогоо сайжруулах боломжтойг Олон улсын эрүүл хотуудын холбооны Монголын сүлжээ мэдээллээ.

Тамхины хяналтын тухай суурь конвенцид нэгдсэн улс орнууд хөндлөнгийн буюу ТББ, олон нийтийн оролцоотой улс орнуудад 2 жил тутам хийдэг тус үнэлгээг манай улс 2021 онд анх хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 10 цаг 53 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 11 цаг 42 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 11 цаг 50 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 11 цаг 51 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 11 цаг 52 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 11 цаг 54 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 13 цаг 28 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 13 цаг 33 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 13 цаг 34 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 13 цаг 36 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 13 цаг 37 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 15 цаг 11 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 15 цаг 34 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 15 цаг 41 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 15 цаг 47 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 15 цаг 50 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 16 цаг 29 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 16 цаг 54 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 17 цаг 16 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 17 цаг 18 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top