x

Хөдөлмөрийн баатар Ч.Галсан “Мэргэн ном” цом гардлаа

Ерөнийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг 2019 оноос хойш жил бүр гардуулдаг болсон билээ.

Энэ жилийн намрын "Номын баяр"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээн дор намрын “Номын баяр”-ыг зохион байгуулсан бол өнөөдөр “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, шагнал гардууллаа. Төрийн ордны Их танхимд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Г.Занданшатар дарга “Уншдаг, судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Бид жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт номын баяраа зохион байгуулдаг уламжлалтай болсон. Ном бол та бүхнийг загнахгүй, зэмлэхгүй зодохгүй. Харин асар их мэдлэг, мэдээлэл өгнө. Дандаа сайн сайхныг өгдөг сайн нөхөр юм шүү гэдгийг онцлоод “Номын сайн нөхөр” аяныг өрнүүлж байна. Цаашлаад “Номын сайн нөхөр”-ийн тэмдэг, батламж гардуулдаг болох юм. Ингэснээр бусдыг уриалж чадвал улс орон хөгжин, дэвжинэ. Яагаад гэвэл та бүхний бодол оюунд Монгол Улсын маргаашийн ирээдүй зураастай, хөгжөөстэй байгаа. Тиймээс номын сайн нөхөр болж, жил бүр баяртаа сайн дураараа оролцдог хүүхдүүддээ талархал илэрхийлье” гэв.

Өнгөрсөн жил энэхүү цомыг Төрийн соёрхолт, соёл судлаач “Тасам”-ын Ц.Санчир гардаж байсан бол 2024 оны “Мэргэн ном” цомын эзнээр Хөдөлмөрийн баатар Ч.Галсан тодорлоо. Шагналаа гардсаны дараа тэр ярихдаа “Маш их баярлалаа. Ёстой санаанд оромгүй үйл явдал боллоо. Би ийм хүндтэй шагнал авна гэж бодож явсангүй. Над руу утсаар ярихдаа “Ийм хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Та хүрэлцэн ирж оролцоорой” гэсэн. Тэгээд л ирлээ. Гэтэл ийм шагнал өгч байна. Сэтгэл их хөдөллөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний 1988 онд бичсэн “Хөх тэнгэр сонсож бай” роман энэ онд эх хэлээрээ хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсэн юм. Анх герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн “Хөх тэнгэр сонсож бай” романы тухай “Шпийгель” сэтгүүлд “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичсэн байдаг. Энэ роман зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм. Тухайлбал, герман хэлээр “Der Blaue Himmel” нэрээр 20 гаруй удаа, англиар “The Blue Sky”, испаниар “Сielo azul”, францаар “Ciel Bleu”, баскаар “Zeru urdina”, нидерландаар “De blauwe hemel”, даниар “Den blae Hemmel”, италиар “Il cielo azzurro”, солонгосоор “Цэнхэр тэнгэр” зэрэг нэрээр тус тус хэвлэгджээ. 

Үүнээс гадна номын нүүр хуудаст шинэ технологи нэвтрүүлсэн “Аргун Холдинг” хэвлэлийн газарт  “Номын ертөнцийн гавьяатан”-аар тодруулсан бол номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Номын жор” клубыг “Мэргэн уншигч”-аар тодруулж, батламж гардуулсан юм. Үүнээс гадна “Дэм авьяастан” сургалтын төвийн төгөлдөрийн хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Д.Наранцацрал болон түүний шавь нар, мөн “Номын ертөнц” клубын сурагчдад бэлэг, дурсгалын зүйл гардуулав.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 10 цаг 53 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 11 цаг 42 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 11 цаг 50 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 11 цаг 51 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 11 цаг 52 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 11 цаг 54 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 13 цаг 29 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 13 цаг 33 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 13 цаг 34 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 13 цаг 36 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 13 цаг 37 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 15 цаг 11 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 15 цаг 34 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 15 цаг 41 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 15 цаг 47 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 15 цаг 50 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 16 цаг 29 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 16 цаг 54 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 17 цаг 16 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 17 цаг 18 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top