x

ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийг иж бүрэн засварлаж, ашиглалтад оруулжээ

ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохируулан иж бүрэн засвар хийж, ашиглалтад оруулжээ. 

Тухайлбал, төвийн гуравдугаар давхарт байрладаг тус тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, агааржуулагч, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.

Мөн цэвэр болон бохир усны шугамыг шинэчилж, үйлчилгээний ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх зориулалтаар цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай буланг байгуулсан байна. 

Засвар үйлчилгээтэй холбогдуулан тухайн тасгийн бүх орыг шинээр сольж, өрөө тус бүрийг ариун цэврийн өрөөтэй болгосон бөгөөд хэвтрийн болон асаргаа сувилгаа шаардлагатай үйлчлүүлэгчдэд зориулсан асаргааны өрөөг нэмж тоноглон засварлажээ.   

Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм гэж ГССҮТ мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Ганболд: Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой 4 мин Tesla-гийн робот таксиг танилцууллаа 10 мин Үндэстнүүдийн лиг: Унгар, Нидерландын шигшээ багууд тэнцжээ 15 мин Герман улс Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлж байгааг мэдэгджээ 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ 26 мин Монгол хүн нэг л болохгүй байна 32 мин Маргааш Толгойтоос Баянхошуу хүртэлх авто замыг хаана 47 мин Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн 19 аймгийн 74 суманд нэмэлт санал хураалт явуулна 1 цаг 52 мин Н.Ганибал: Энэ удаагийн сонгуульд АН маш амжилттай оролцлоо Өчигдөр 00 цаг 14 мин НИТХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулав Уржигдар 23 цаг 31 мин ИТХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөлөө Уржигдар 20 цаг 19 мин МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Уржигдар 09 цаг 05 мин Абу Дабигийн Их Дуулгад Монголын хоёр тамирчин өрсөлдөнө Уржигдар 08 цаг 47 мин Эгийн голын УЦС: Байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ Уржигдар 08 цаг 41 мин Нийслэлийн “Шинэ тойрог зам” төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг зарлалаа Уржигдар 08 цаг 36 мин Кибер гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ Уржигдар 08 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан Уржигдар 08 цаг 15 мин Орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх вэ? Уржигдар 08 цаг 11 мин “Ардын” баатар үхсэн(I) Уржигдар 07 цаг 57 мин Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль Уржигдар 07 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлд л найдаж байсан... “Ардын” баатар үхсэн(I) МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль Улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн... Кирил монгол бичгийн давуу ба дутагдалтай тал Сталин Мао Зэдунг үл тоосон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас өчүүхэн хэсгийг хүүх... Мүраками Харүкийг унших албатай юу Б.Чойжилсүрэн: 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ... Өвөрхангай аймгийн зарим сумдын ЗДТГ-ынхан авилгын хэргээр ш... Монголд байхгүй зам, гүүр... Шинэ цахилгаан станцын анхны галлагаа шиг илчтэй “салют” үзс... Амазон мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ Эм тариа огт үгүй МАРБУРГ ВИРУС арван хүнийг Руандад хөнөө... Найрамдал зуслангийн замын эхний 4 километрийг шинэчилж, хөд... Үнэ нэмснээр эрчим хүчний шинэчлэл хийгдэхгүй Mark Zuckerberg улам баяжиж, тэрбумтнуудын жагсаалтын хоёрт ... Чингис хот-Норовлин чиглэлийн замын эхний ээлжийг ашиглалтад... Таван шараас Чингис хаан нисэх буудал руу нийтийн тээврийн а...
Top