x

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа “102 police” апп-аар дамжин иргэдэд хүрнэ

Иргэд, олон нийтэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ойртуулах, цагдаагийн байгууллагаас авдаг үйлчилгээнүүдийг хөнгөвчлөх зорилгоор “102 police” аппликэйшнийг нэвтрүүлээд байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн:

-Цагдаагийн байгууллагын бүх үйл ажиллагаа тус аппликэйшнээр дамжин иргэдэд хүрнэ. Иргэд олон нийт тус аппликейшнийг IOS болон андройд үйлдлийн системтэй гар утсандаа суулгаж, И-Монголиа системээр баталгаажуулалт хийнэ.

Аппликэйшн олон онцлог, давуу талтай. Иргэд цагдаагийн байгууллагад тус аппликэйшнээр дамжуулан дүрст буюу видео дуудлага, мессэж хэлбэрээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой. Түүнчлэн дуудлага мэдээллийг хүлээн авсан алба хаагч болон автомашины байршлын мэдээллийг авч болно.

Үүнээс гадна замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээлэл буюу осол хамгийн их гардаг замын мэдээллийг авах боломжтой. Иргэн эрсдэлтэй буюу осол хамгийн их гардаг бүсэд зорчсон тохиолдолд гар утсанд нь аппликэйшнээр дамжуулан мэдэгдэл очно. Мөн зөрчлийн шинжтэй мэдээллийг иргэд баримтжуулан илгээх боломжтой. Ингэснээр иргэний мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулна.

Хэрэв тухайн асуудалд зөрчлийн шинжтэй үйлдэл байвал мэдээлэл өгсөн иргэнд урамшууллын оноо өгнө. Мөн эрэн сурвалжлалт болон шуурхай мэдээ, урьдчлан сэргийлэх аянтай холбоотой мэдээлэл, цагдаагийн байгууллагын байршил, холбоо барих дугаарын талаарх мэдээллийг авах боломжтой. “102 police” аппликэйшнд хөгжүүлэлт хийн улам сайжруулж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 30 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 35 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 40 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 57 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 1 цаг 4 мин Түүх бол сургамж-багш 1 цаг 7 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 1 цаг 13 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 1 цаг 18 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 1 цаг 20 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 2 цаг 44 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 2 цаг 50 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 2 цаг 58 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 3 цаг 0 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 3 цаг 10 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 3 цаг 12 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 3 цаг 16 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 3 цаг 19 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 19 цаг 3 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 19 цаг 5 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 19 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top