x

Өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж, Завхан, Говь-Алтай аймгууд сүүл мушгижээ

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. УИХ-д суудалтай гурван нам /МАН, АН, ХҮН/ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлснээ зарласан. УИХ-ын гишүүд намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө 2025 оны төсвийн төслийг иргэд, сонгогчдод танилцуулах, саналыг нь тусгахаар ажиллаж байна.

Засгийн газар 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн байна. Аль аймагт хэдэн төгрөгийн санхүүжилт тавигдсаныг хүснэгтээс үзнэ үү.

2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно:

Д/д Аймаг Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/
1 Архангай 52,186.4
2 Баян-Өлгий 34,200.2
3 Баянхонгор 41,955.9
4 Булган 24,117.3
5 Говь-Алтай 34,310.4
6 Дорнод 2,424.5
7 Дундговь 24,007.4
8 Завхан 53,371.4
9 Өвөрхангай 42,994.9
10 Сүхбаатар 28,334.3
11 Төв 9,001.9
12 Увс 42,073.9
13 Ховд 19,295.9
14 Хөвсгөл 60,435.3
15 Хэнтий 47,348.3
16 Говьсүмбэр 11,725.4
Нийт дүн 527,783.5

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэ оны тавдугаар сард “Аймгуудын өрсөлдөх чадвар-2023” үзүүлэлтийг танилцуулжээ. 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-д эдийн засгийн чадамж, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцсон байна.

Дээрх үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг Орхон аймаг тэргүүлж, Завхан, Говь-Алтай аймгууд сүүл мушгижээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын оноо

  1. Орхон-100
  2. Дорноговь-97.96
  3. Дархан-Уул-95.12
  4. Өмнөговь-81.88
  5. Говьсүмбэр-81.73
  6. Дорнод 79.36
  7. Сэлэнгэ 78.62
  8. Хэнтий 78.24
  9. Өвөрхангай 77.25
  10. Увс 66.67
  11. Сүхбаатар 64.10
  12. Төв 63.78
  13. Баян-Өлгий 63.50
  14. Ховд 62.15
  15. Хөвсгөл 57.33
  16. Баянхонгор 55.52
  17. Архангай 48.89
  18. Булган 40.08
  19. Говь-Алтай 36.72
  20. Завхан 35.69
  21. Дундговь 34.93

2023 онд нийт аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж, өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 10 цаг 54 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 11 цаг 43 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 11 цаг 51 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 11 цаг 52 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 11 цаг 53 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 11 цаг 55 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 13 цаг 29 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 13 цаг 34 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 13 цаг 35 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 13 цаг 37 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 13 цаг 38 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 15 цаг 12 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 15 цаг 35 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 15 цаг 42 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 15 цаг 48 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 15 цаг 51 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 16 цаг 30 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 16 цаг 55 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 17 цаг 17 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 17 цаг 19 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top