x

Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол цагдаад бүртгэгджээ

Гэрэл зургийн эх сурвалж: МРА агентлаг

Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр: 

-"Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 11-нд зохион байгуулна. СЕХ-ны зөвшөөрөл олгох тухай 198 дугаар тогтоолоор сонгуулийн санал авах гурван байрыг шинээр нэмэгдүүлсэн. Одоо орон нутгийн сонгуульд 2,230 сонгуулийн санал авах байр ажиллана. Дээрх санал авах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг зохион байгуулж ажиллана.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газрын даргын А329 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх байнгын штабын бүрэлдэхүүнийг есдүгээр сарын 16-наас ажиллуулж эхэлсэн. Энэ оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэл авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож байсан эсэх талаарх лавлагааг цагдаагийн байгууллагаас нийт 19,239 иргэнд олгосон.

Есдүгээр сарын 25-ны 09:00 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнийг ангилж үзвэл зөрчлийн шинжтэй 49 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл эзэлж байна. 

Эдгээр гомдол мэдээллийг орон нутгаар нь ангилж үзвэл:

  • Ховд аймагт нэг
  • Булган аймагт хоёр
  • Өвөрхангай аймагт нэг
  • Хэнтий аймагт гурав
  • Дорнод аймагт нэг
  • Сүхбаатар аймагт нэг тус тус гомдол мэдээлэл ирүүлжээ.

Гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэснийг танилцуулбал:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн хоёр гомдол мэдээлэл.
  • Харьяалал, хуульд заасан үндэслэл журмын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн нэг гомдол мэдээлэл.
  • Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй зургаан гомдол мэдээлэл бий. 

Нам, нэр дэвшигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол ирсэн. Ямар хүнд гомдол ирснийг хэлэх боломжгүй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 31 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 37 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 42 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 58 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 1 цаг 6 мин Түүх бол сургамж-багш 1 цаг 8 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 1 цаг 14 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 1 цаг 19 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 1 цаг 21 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 2 цаг 45 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 2 цаг 51 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 3 цаг 0 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 3 цаг 1 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 3 цаг 11 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 3 цаг 13 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 3 цаг 17 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 3 цаг 20 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 19 цаг 4 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 19 цаг 6 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 19 цаг 10 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top