x

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийднэ

Улаанбаатар хот 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхэд 640 өрх хохирсон байдаг. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгон, өнгөрсөн 4 дүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Яармаг орчимд 11.5 болон 46.1 га газарт дахин төлөвлөлт хийхээр 4-9 жилийн өмнө газар чөлөөлсөн ч төсөл хэрэгжээгүйн улмаас 26 айл хохирчээ. Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 26 айл өрх сүүлийн 4-9 жилд түрээсийн байр, хажуу өрөөнд амьдарч байсан. Үүнийг шийдэхээр хотын дарга Яармаг орчим “А”, “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрх, төсөлд шаардагдах түр суурьшуулах зардал, холбогдох хөрөнгийн эх үүсвэр, төсөв тооцоог гаргаахыг НОСК-д даалгасан. Тэгвэл газраа чөлөөлж, хохирсон хоёр байршлын 26 нэгж талбарын айл өрхийн асуудлыг шийдсэн”-ийг хохирсон иргэдтэй уулзах үеэрээ танилцууллаа.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Дээрх 26 өрх 2014, 2020 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Тус байршилд хоёр төсөл хэрэгжих байсан ч компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжээгүй тул иргэд 4-9 жилийн турш хохирлоо. Бид удаа дараа тухайн иргэдтэй уулзаж, асуудлыг шийдэхээр ажил хэрэг болгож, ийнхүү НОСК-д шилжүүлэн, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаар санал солилцсоныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 12 цаг 11 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 13 цаг 0 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 13 цаг 8 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 13 цаг 9 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 13 цаг 10 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 13 цаг 12 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 14 цаг 47 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 14 цаг 51 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 14 цаг 52 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 14 цаг 54 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 14 цаг 55 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 16 цаг 29 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 16 цаг 52 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 16 цаг 59 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 17 цаг 5 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 17 цаг 8 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 17 цаг 47 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 18 цаг 12 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 18 цаг 34 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 18 цаг 36 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top