x

Б.Одбаяр: Шөнийн цагаар хасах хэм рүү орж байгаа учир асфальт хучилт хийхэд хүндрэлтэй байна

Нийслэлд хийж буй замын засвар, арчлалт, шинэчлэлтийн талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр дараах мэдээлэл хийлээ.

Б.Одбаяр:

-Улаанбаатар хотын хэмжээнд авто замын засвар шинэчлэлийг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй байх зорилгоор амралтын өдрийг тааруулан ихэвчлэн шөнийн цагаар хийсэн. Гэвч агаарын хэм хасах (-) градус руу орсноос авто замыг шинэчлэх ажлыг шөнийн цагаар хийх боломжгүй болсон тул ажлын өдрүүдэд ч гүйцэтгэх шаардлага тулгарч байна.

Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны 23.00 цагаас есдүгээр сарын 26-ний 06.00 цаг хүртэл хааж шинэчлэхээр болсон. Авто зам хаах мэдээллийг ажил эхлэхээс 72 цагийн өмнө тогтмол Ulaanbaatar.mn вэб сайт болон фэйж хуудас, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна.

Нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам засах ёстойгоос энэ удаагийнх нь Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил болж байна. Өнөөдөр орой 23.00 цагаас эхлэн Нийслэл хүрээний авто замыг И-март дэлгүүрийн уулзавараас тэмээтэй хөшөө хүртэл хойд чиглэлийг хаахаар төлөвлөөд байна.

Зам засварын ажилд технологийн хугацаа гэж байдаг. Агаарын температур шөнийн цагаар хасах (-) градус руу орж байгаа учраас асфальт хучилт хийхэд хүндрэлтэй болж байна. Тиймээс өдрийн цагаар энэ ажлыг хийх шаардлага үүссэн.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хэмжээнд зургаан асфальт бетон үзель ажиллаж байна. Нэг асфальт бетон үзель ойролцоогоор 1000-1500 тонн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийслэлийн хэмжээнд нийт 41 ажил хэрэгжиж байна. Энэ тохиолдолд манай узель хүрэлцэхээргүй байгаа.  Гуравдугаарт,  дэвсэгч шаардлагатай байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 15 дэвсэгч ажиллаж байна.

Гурван долоо хоног амралтын өдрүүдээр зам хаасан. Нэг амралтын өдөр авто зам хаахдаа 4-5 байршлыг хамруулж байгаа. 4-5 байршилд авто зам хаахаар ажлын өдрүүд рүү орохгүйгээр төлөвлөгөөт хугацаанд багтаан хийж амжихгүй болж байна. Узель дээр ажиллаж байгаа хүмүүс маань 48 цагаар нойргүй ажиллах нөхцөл ч үүсч байгаа учраас ажлын өдрүүдэд авто замыг хаахаас аргагүй болсон.

Энэ долоо хоногийн сүүлээс авто зам хааж, хийх шинэчлэлийн ажлын мэдээллийг өнөөдөр мөн Ulaanbaatar.mn вэб сайтад оруулсан. Аль хэсэгт авто зам хааж завсар шинэчлэлийн ажил хийх талаарх мэдээллийг долоо хоногоор оруулж байна. Иргэд маань хүлээцтэй хандах хэрэгтэй.

Бас нэг асуудал нь Маршалын гүүрэн дээрх асфальттай хучилтыг хуулаад байна гэх асуудал яригдах боллоо. Байнгын жин гэж байгаа, гүүрэнд тооцоо байдаг. Машин яваагүй үед ямаршуу хэмжээний жинтэй материал орох вэ, өөрийн нь жин хэд байх вэ гэдэг тооцоолол байдаг учраас хуучин асфальт дээр нэмээд хучилт хийж болохгүй. Тооцооллоо барихын тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж аваад асфальт бетон хучилтаа дахиад дэвсэж байна. Энхтайвны гүүрийг ч мөн адил их засварын үед ингэж хийж байсан.

Гүүрийн засварыг дээрх горимоор хийдэг учраас иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ бол зам эвдээд байгаа юм биш байгаа хучилтыг нь хуулаад шинэ хучилтаар сольж байгаа шинэчлэлийн ажил. Уг замыг есдүгээр сарын 26-нд нээнэ.

Нийслэлээс энэ жил 162.3 км зам буюу дөрвөөс зургаан эгнээ бүхий авто замыг шинэчилж байгаа. Эл шинэчлэлд гол гудамж замууд орсон учраас иргэдэд бухимдал төрүүлээд байгаа, ойлгож байна. Өнөө жил авто замаа шинэчлэхгүй бол ирэх жилүүдэд маш өндөр зардлаар зам засварын ажлыг хийх болж байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Зуны 3 сар юугаа хийж байсан бэ.... Одбаяр Та сумын100 жил хэсээд байв уу. Хотын арга чинь мөнгийг нь өгөхгүй гацаагад байв уу.
    2024 оны 09 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 12 цаг 46 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 13 цаг 35 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 13 цаг 43 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 13 цаг 44 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 13 цаг 45 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 13 цаг 47 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 15 цаг 21 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 15 цаг 26 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 15 цаг 27 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 15 цаг 29 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 15 цаг 30 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 17 цаг 4 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 17 цаг 27 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 17 цаг 34 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 17 цаг 40 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 17 цаг 43 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 18 цаг 22 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 18 цаг 47 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 19 цаг 9 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 19 цаг 11 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top