x

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй. 

Зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө орон сууц, зуслангийн байшин, газар, авто тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан эх үүсвэрийг нотолж, тайлбарлаж чадаагүй, улмаар тухайн хөрөнгө нь мэдүүлэг гаргагчийн хууль ёсны орлогоор бий болсон болох нь тогтоогдоогүй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр нийт 25 албан тушаалтныг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Үүнд:

  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн газар, хэлтсийн дарга,
  • ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам,
  • Татварын ерөнхий газар,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд байна.

Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан албан тушаалтан нь хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийг авсан.

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан, улмаар эмийн сан, эмийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа, тусгай зөвшөөрөл олгоход албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан “Т” нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц нэг, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц нэг, орон сууц гурав, өндөр үнэлгээтэй автомашин хоёрыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байв.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 35 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 55 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 58 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 4 цаг 2 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 4 цаг 9 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 58 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 59 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 5 цаг 1 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 55 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 52 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 58 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 8 цаг 2 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 19 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 27 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 29 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 35 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 40 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 42 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 10 цаг 6 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 12 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top