x

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна

Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийсэн нэг өөрчлөлтийг засах талаар өнгөрсөн хавраас эхлээд улс төрийн хүрээнд нэлээд хөдөлгөөн өрнөж байна.

Тэр нь Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бөгөөд тэр дотроос “Зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх тухай асуудал юм.

УИХ-ын болоод Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүн, улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг энэ өөрчлөлтийг хийхэд оролцохоор болж буй тухай мэдээлэл сүүлийн үед байнга гарах болсон.

Хэрэв Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа бус олон удаа сонгох өөрчлөлтийг хийвэл, энэ нь цаашлаад засаглалын хувьсгал руу хөтөлнө гэдгийг улстөрчид, хуульчид хэлж байна. Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэдэг л зүйл юм.

Энэ байдлаас харахад, мөн гарч буй мэдээллүүдээс үзэхэд Монголын улс төр, хууль эрх зүй, бизнесийнхэн парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гэсэн хоёр талд хуваагдчихжээ. Монголд 1992 оны Үндсэн хуулийн үндсэн агуулга болох парламентын засаглалтай хэвээр байж, үүнийгээ улам батжуулах нь хэрэгтэй юу. Аль эсвэл Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл зохих уу. Ийм хуваагдал үүссэн гэсэн үг. Одоо толгойд нь байгаа хүмүүс тэрийгээ зарлах л үлдсэн байна.

Гэхдээ “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг өөрчлөхийн тулд таван хууль засах шаардлагатай.

Нэгт: Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана, 2.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заажээ. Үүгээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянаж дүгнэлт гаргах эрхгүй гэдгийг зааж өгсөн.

Хоёрт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ” гээд 13.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэж заасан. Энэ мөн л Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусдыг л хянаж дүгнэлт гаргахыг зааж өгсөн байна.

Гуравт: Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, тавдугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай дүгнэлт бий. Түүндээ “Дээрх үндэслэлийн дагуу баталсан Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн долоо дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон дээр дурдсан зохицуулалтын агуулгаас үзэхэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Ерөнхийлөгчид тавигдах нийтлэг шалгуур, шаардлагыг бүрэн зааж, нэг мөр тодорхой тусгаагүй байна. Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг уг хуульд бүрэн тусгаагүйн улмаас дээрх шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх хууль зүйн боломж бүрдэхгүй болох, улмаар эрх зүйн тодорхой бус, хийдэлтэй байдлыг үүсгэж, Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчих үндэслэлийг бүрдүүлсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тухайн үед энэ дүгнэлтээр Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх хаагдаж байв.

Дөрөвт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно” гэж заасан.

Тавд: Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Гучдугаар зүйлийн хоёрт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий.

Тэгэхээр энэхүү Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай дөрвөн хуулийн тодорхой заалтууд, Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны 02 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл эдгээрийг засаж байж Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-оос “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх болж байгаа юм.

Ажиглагч А.Батболд /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 6 цаг 36 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 7 цаг 6 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 7 цаг 36 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 8 цаг 8 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 8 цаг 27 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 8 цаг 49 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 8 цаг 51 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 8 цаг 52 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 9 цаг 25 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 9 цаг 26 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 9 цаг 30 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 9 цаг 32 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 11 цаг 41 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 11 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 11 цаг 43 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 11 цаг 45 мин Эх оронч Лоохууз 13 цаг 16 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 13 цаг 32 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 13 цаг 44 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 14 цаг 29 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top