x

Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ

Парламентын ес дэх сонгуулиа монголчууд бид өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Үүний үр дүнд ямар ч байсан 126 хүн сонгогчдынхоо итгэлийг өвөртлөн парламентад суухаар болов. Өмнөх үеэ бодвол элдэв хэл ам тийм их гарсангүй. Нэг ёсондоо улстөрчид маань унаж, давж сурч байгаагийн илрэл ч биз. Одоо харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн хүмүүсийг 15 хоногийн дотор баталгаажуулж, гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгнө. Улмаар Ерөнхийлөгч 30 хоногийн дотор анхдугаар чуулганыг зарлан хуралдуулж, тангараг өргөх хуультай. Мэдээж анхны чуулганыг хамгийн ахмад нь даргалдаг учиртай. Тийм болохоор МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Д.Рэгдэл насныхаа эрэмбээр даргалах болов уу. Үндсэн хуульд нэмэлт оруулж, Сонгуулийн тухай хуулиа өөрчилсний дүнгээр энэ парламентад дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл орлоо. Олон намын дуу хоолой сонсогдох, зүй ёсны мэтгэлцээн явагдах сайн талтай гэж байгаа ч зарим нөхрийг харахаар өөрийгөө таниулах гэсэн оролдлого, сөрөхийн тулд сөрөг байх гэсэн увайгүй байдал ч нэмэгдэх мэт санагдана. Гэхдээ л ардчилсан парламент учраас энэ мэт үзэгдэл байх нь хэвийн л зүйл.

Энэ удаагийн сонгуульд намууд ч боломжийн хэмжээнд буюу чадлаараа л оролцлоо. Гэвч үе, үеийн сонгуулиудаар ажиглагдсаар ирсэн алдаа дутагдлууд байсаар байна. Тухайлбал, эрх баригч МАН нийт санал өгсөн иргэдийн дөнгөж 30 гаруйхан хувийн санал авсан. Тэгсэн хэрнээ парламентынхаа 53.9 хувийг бүрдүүлж, дангаар засаглах бүрэн боломжтой болсон дүн гарав. Босго хувьдаа хүрээгүй жижиг нам, эвслүүдийн авсан саналыг тэгш хуваарилах зарчмаар парламентад төлөөлөлтэй болсон намуудад хуваан өгч байгаа нь ч тиймхэн л хэрэг юм. Учир нь АН, МАН гэсэн хоёр том намаас бусад нь нийлээд иргэдийн 40 орчим хувийг авсан ч босго давж чадаагүйн улмаас тэрхүү саналыг нь бусад дээр нь нэмж жагсаалтаар зарим нэр дэвшигчид боломж олдсон. Мөн санал гээгдсэн тохиолдлууд их гарлаа. Ялангуяа том, сонгогч ихтэй тойргуудад энэ илүүтэй ажиглагдсан. Жишээлбэл, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ц.Сандаг-Очир хамгийн бага буюу 12 мянга гаруй сонгогчийн санал аваад л УИХ-ын гишүүн болох эрхээ баталгаажуулсан. Тэгвэл 10 мандаттай хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Ц.Цэрэнпунцаг 64537 хүний санал авсан. Бараг тав дахин их хүний санал авсан хэрнээ 10 мандатад багтаж чадалгүй хоосон хоцров. Тэгэхээр дараа, дараагийн сонгуульд жагсаалтын тоогоо нэмэгдүүлэх, сонгогчдынхоо тоотой мандатын тоогоо уяж өгөх зэрэг өөрчлөлтүүдийг хийх л шаардлагатай нь харагдаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч байсан хүн анх удаа нэр дэвшиж, улмаар ялалт байгуулсан. Хоёр парламент дамнан спикер хийсэн Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар сонгогчдын дэмжлэг аваагүй гээд олон сонирхолтой зүйлтэй сонгууль боллоо.

Үүнээс гадна хэт олон жижиг намууд сонгуульд өрсөлдөх нь сонгогчдын саналыг гээгдүүлэх нэгэн том хүчин зүйл болдог аж. Уг нь ардчиллын баталгаа, парламентын дархлаа гэж тэд маань хэлдэг ч ачир дээрээ тийм биш байна. Тэгээд ч жижиг намууд энэ янзаараа сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барина гэдэг үлгэр. Засгийн эрхийг барих төлөвшил, боловсон хүчний нөөц ч алга. Тиймээс манайх шиг цөөн хүн амтай улсад хоёр том нам нь байх зүгээр гэдгийг судлаачид хэлээд байгаа. Нэг нь ялахад нөгөө нь сөрөг хүчин байж, бие биедээ ташуур, дэм болоод байвал улс орны хөгжилд ч том алхам хийгдэнэ гэдэг юм билээ. Тийм ч болохоор МАН-ын авсан 68 биш АН-ын авсан 42 суудал илүү анхаарал татаад байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар арай ядан бүлэг байгуулах хэмжээнд хүртлээ ялагдсан тэдэнд энэ удаад ард түмэн парламентын 37.5 хувийг бүрдүүлэх итгэл хүлээлгэв. Энэ бол ард түмэн АН-ыг илүү сайн байгаасай, улс төрийн намын хувьд улам чамбайрч, төлөвшөөсэй гэж хүсч байгаагийн илрэл.

Ер нь энэ удаад төр засгийг өөрчлөхийн төлөө ард түмэн үнэн хүчээрээ зүтгэлээ. Харамсалтай нь тэдний өөдөөс олон жил бугшсан систем, 300 гаруй төрийн албан хаагчид сөрөн зогсов. Жирийн ажилчин, хувиараа бизнес эрхлэгч, малчид бол төр засгийг өөрчлөх хэрэгтэй. Нэг нам дангаар хэт удаан засаглаж болдоггүйг ойлгосон байна. Төр нэрийн дор хувийн өмчид хэт бүдүүлгээр халдаж, бүхнийг чаддаг, мэддэг нь төр өөрөө болсныг ч мэдэрсэн байна. Даанч намын үнэнч гишүүд, ажилтайгаа үлдэх гэсэн хүмүүс энэ удаад ялав. Дээрээс нь муу нэртэй нөгөө хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ удаагийн сонгуулиар маш сайн ажилласан.

Иргэдээ санал өгөх хэрэгтэй, энэ нь хуулиар олгогдсон эрх, үүрэг гэдгийг тэд л сэнхрүүлэн ойлгуулж байв. Телевизийн сувгуудаар урьд хожид байгаагүй их халз мэтгэлцээн зохион байгуулж, нам, эвслийн мөрийн хөтөлбөрт юу туссан. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг боломжийн хэмжээнд таниулсныг дурдах нь зүйтэй. Харин нөгөө талдаа Ардчилсан нам муу байлаа. Хэдийгээр Л.Гантөмөр богино хугацаанд эвлэлдэн нэгдүүлж, чамлахааргүй амжилт сонгуулиар үзүүлсэн ч энэ намаас авдгаа авчихсан зүтгэлтнүүдийнх нь нөлөө сөргөөр нөлөөлөв. Тэд цахим орчинд намаа зүхэж, удирдлагуудаа муулсаар сонгууль дуусгасан. Үүнээс илүү амжилт үзүүлж, засаг барих хэмжээнд биш гэхэд одоогийнхоосоо арай олон суудал авч болох байсан ч болсонгүй.

Ардчилсан намаа муулаад байгаа тэр нөхдүүд тодорхой хэмжээний нэр сүртэй. Тийм болохоор хэн нэг нь очиж дээрэлхээд, хөрөнгийг нь хураагаад байж чадахгүй. Тэгэхээр тэдэнд аль нам нь ялах чухал биш байдаг бололтой юм. Эцэст нь дүгнэхэд, ямар ч байсан бид сонгуулиа зохион байгуулж, саналаа өгч, үр дүнгээ хүлээн зөвшөөрч сурч байна. Ард түмэн төр барих эрхээ чанартай эдэлж, ажиллаж чадаагүй, хувь хүний эрх эрх чөлөөг хясан боогдуулаад байвал ямархан хариу барьж чадахаа харууллаа. Дээр хэлсэнчлэн иргэд төр засгаа өөрчлөн зохион байгуулахын төлөө үнэн хүчээр зүтгэлээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    УБ хотод 1сонгогч 2-3 нэр дэвшигчийн төлөө санал өгч байхад Хөдөөд 1сонгогч 8-10 нэр дэвшигчийн төлөа санал өгч байна . УБ хотод 100мянган сонгогчдод 5 нэр дэвшигч байхад Хөдөөд 100 мянган согогчдод 10 нэр днвшигч байгаа зэрэг нь монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөөд байна уу???
    2024 оны 07 сарын 17 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 6 цаг 43 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 7 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 7 цаг 43 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 8 цаг 15 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 8 цаг 35 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 8 цаг 57 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 8 цаг 58 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 9 цаг 0 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 9 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 9 цаг 34 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 9 цаг 37 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 9 цаг 39 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 11 цаг 48 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 11 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 11 цаг 50 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 11 цаг 52 мин Эх оронч Лоохууз 13 цаг 23 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 13 цаг 39 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 13 цаг 52 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 14 цаг 36 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top