x

Плисецкаягийн цэцгэнд умбасан хунгийн дэвэлт

Хуучин социалист гэгдэж байсан орны алдартны хөшөөг капиталист оронд ч босгох эрхгүй шахам үе саяхан хүртэл байсан юм. Дэлхийг хувьсгасан В.И.Лениний цорын ганц хөшөө Финляндын вокзал дээр сүндэрлэн байсныг эс тооцвол үнэхээр тийм байжээ.

Гэвч урлаг, соёлд зах хязгаар байхгүйн учир Оросын алдарт бүжигчний хөшөөг хүндэтгэн босгоход ямар ч эрхтэн дархтан хорьж цагдаж зүрхлээгүй гэдэг.

Энэ бол Орос, Зөвлөлтийн нэрт бүжигчин, бүжиг дэглээч, сурган хүмүүжүүлэгч Майя Михаиловна Плисецкаягийн хөшөө юм. Тэрээр 1925 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотноо Зөвлөлт төрийн зүтгэлтэн Михаил Эммануилович Плисецкий, жүжигчин Рахила Михаиловна Мессерер нарын гэр бүлд төржээ.

Түүний эцэг, эх албаны дипломат томилолтоор Германд нэлээд хэдэн жил ажилласан нь хожим Сталины хэлмэгдлийн шуурганд өртөх “таатай нөхцөл” бүрджээ. /1966 онд цагаадсан байдаг/

Бяцхан Майяг нагац эгч Суламифь Мессерер нь үрчилж авсан ба өөрийнхөө  мэргэжлийг эзэмшүүлэхээр чармайн зорьсон нь талаар болсонгүй. Нагац ах Асаф Михаилович, Мессерер нь бас ЗХУ-ын ардын жүжигчин, бүжигчин байв.

Майя Плисецкая 1943 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг дүүргэн шууд Их театрын бүжигчин болсноор уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Мөн тэрээр 1958 онд хөгжмийн зохиолч Родион Щедринтэй гэрлэсэн байна. Майя Плисецкая тайзан дээр ”Хун цэнгийн дэвэлтээр” зоргоор дүүлдэг шигээ Орос, Герман, Литва, Испанийн иргэншлийг бас ганцаараа эзэмшиж чадсан Орос-Зөвлөлтийн энхийн элч” ажээ. Тэрээр өнөөдөр дэлхийн сонгодог бүжгийн урлагийн ноён оргилд хүрч чадсан тоотой хэдэн алдартны нэг билээ.

“...Надад тайзан дээр ч, амьдрал дээр ч хэлэх үг байгаа юм шүү” Майя Плисецкая  
 
Майя Плисецкая “Хунт нуур”-ын Одетта Одиллия, “Нойрсон буй гоо бүсгүй”-н Аврора, Глазуновын “Раймонда”, Меликовын “Дурлалын домог” Мэхмэнэ-Бану, Родион Щедриний “Кармен-сюита”-гийн Кармены дүрийг Их театрын тайз болон тив, дэлхийн олон театрт амилуулжээ.

1961 онд домогт Галина Уланова тайзаа орхисноор Майя Плисецкая дэлхийд алдартай Москвагийн Их театрын үе, үеийн бүжгийн урлагийн үнэмлэхүй хатан хаан нь болсон юм. Уран чадварлаг хөдөлгөөнөөрөө гайхагдсан зөвхөн түүнд зориулж Кубын нэрт балетмейстер Альберто Алонсо алдарт “Кармен-сюита”-гаа бичсэн гэдэг. Хөгжмийн зохиолч Родион Щедрин бол алдарт бүжигчний  амьдралын түшигт хань төдийгүй уран бүтээлийн хамгийн дотно хамтрагч билээ. Түүний зохиосон “Анна Каренина” /Рыженкогийн хамт/, ”Цахлай”, ”Нохойтой хатагтай” бүжгэн жүжгүүдэд Плисецкая балетмейстераар ажиллахын зэрэгцээ тэргүүн бүлгийн анхлан тоглогчоор бүжиглэн өөрөө тайзыг чимж байлаа.

1980-аад оноос Плисецкая, Щедрин нар гадаадад ажиллаж амьдрах болсон билээ. Ромын дуурь бүжгийн театр, Испанийн үндэсний балетийн театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад 65 насандаа алтан тайзнаасаа буусан юм. Плисецкая нэгэнтээ “Намайг тайзан дээр гялалзаж байхад Щедринийг хүмүүс анзаарах завгүй байсан юм. Одоо би түүний гайхамшигт хөгжмөөр цээж дүүрэн амьсгалж байна. Юм гэдэг ээлжтэй” гэж наргиж суусан гэдэг.

Майя Плисецкая 1994 оноос хойш Санкт-Петербург хотноо жил бүр зохиогдох болсон өөрийн нэрэмжит ”Майя“ олон улсын балетийн уралдааны тэргүүнээр ажилласаар иржээ.

Анир чимээгүй танхимд Майя Плисецкаягийн хунгийн тоглолт намуухан жаргахад хуран цугласан олны нижигнэсэн алга ташилт нүргэлэн цуурайтаж, талархлын баглаа цэцгүүд тайз дүүрэн алаглаад гагцхүү цэцгэн далайд умбах хунгийн дэвэлт цайран харагддагсан. Эрин үеийн алдарт бүжигчин Майя 2015 оны тавдугаар сарын 2-ны өдөр хорвоогийн тайзнаас үүрд оджээ.

Нийтэлсэн: Шог зураач Л.Мөнхбат

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 2 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 7 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 59 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 1 цаг 11 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 13 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 3 цаг 22 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 5 цаг 7 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 5 цаг 10 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 5 цаг 23 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 6 цаг 15 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 7 цаг 32 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 38 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 7 цаг 44 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 8 цаг 4 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 8 цаг 10 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 16 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 8 цаг 23 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 8 цаг 31 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 8 цаг 36 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 8 цаг 41 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,...
Top