x

"Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав"

Өнгөрөгч бямба гаригт “Элийрэгч” Ц.Уянгын зохион байгуулсан “Медиа салбарын хиамрал ба хямрал” нэртэй чөлөөт хэлэлцүүлгээр манай хиамрагчдын дэлгэсэн дуулиан соошилд намжаагүй байх цаг дор өчигдөр ЭЦА-наас зохион байгуулсан “Баян Базараагийн баривчилгаа” гэдэг тавилттай жүжиг манай Засгийн газар, МАН-ын даргын жинхэнэ “өмдийг нь тайлж” харуулав.

Өглөөнөөс хойш “Базарааг нэгжих гэж байна, нэгжиж байна, за бариад явчихлаа  шүү” хэмээн хэрэгт дуртай нөхдийг баахан хошгоруулсан. Яс юман дээр хошгороод байсан нь тийм ч олон биш л дээ. Нэгдүгээрт “Баян” Базараа гэж хэн болохыг одоогийн залуус мэдэх ч үгүй, таних ч үгүй. Хоёрдугаарт, иймэрхүү “Бадамжунай стайлын” баривчилгаанд манайхан бүр дөжирчихсөн. “Мөнгө угаасан, сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй” хэмээн сэжиглэсэн гэлүү. Гэтэл нөгөө сэжиг таамаг нь ч батлагдаагүй байхад манай Засгийн газраас санхүүжиж соошилд тархи угаадгаа нийгэмд зарласан шилмэл баг нь үсэрч гарч ирээд “Баян Базараа өөрөө баяжаагүй, Баярцогт, Сайханбилэг нартай хэтэвч нэгтэй. “Оффшор дансны холбоотнууд” гэж нэрлэгдсэн гурван хүний нэг нь Баян Базар. Хүн үхдэг алтны уурхай “Алтайн хүдэр”, “Эко Алтан Заамар”...

Хүүхний тэнгэртэй Баян Базараа хэдэн улс дамжин мөнгө угаадаг. Үүгээрээ хэдэн сонгуульд нэр дэвшигчид спорсорлосон нь виночин Гантөмөр, Баярцогт, зайгаа тавьж өгдөггүй зөнөг өвгөн Ц.Элбэгдорж, Номтойбаяр нар холбогдож магадгүй байна” гэх мэтчилэн баахан халжээ. Базараа баян явсан нь хэдэн он ч юм, хүүхний тэнгэр нь хаана ч хаясан юм бүү мэд. Лав сүүлийн 20 жил энэ хүний нэрийг сонсоогүй юм байна. Харин “Бид Засгийн газартай гэрээ хийж, жиргээ пост хийдэг. Бидэнд үнэн мөн чухал биш, мөнгө чухал” гэдэг үгийг Монгол даяараа сонссон шүү.

За тэгээд хэдэн сонгууль дараалан нэр дэвшигчийг спорсорлосон нь үнэн юм бол яагаад гэнэт өнөөдөр ухаан сэхээ оров гэх мэтчилэн. “Сонгуульд зориулж 20 сая долларыг Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас гулсуулаад Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэн оросуудаар дамжуулж Монголд оруулж ирсэн” гэсэн байна. Бүр нөгөө 20 сая доллар нь хаагуур явж Монголд орж ирсэн газрын зургийг нь зурчихаж. Бодоход 2020 оны сонгуулийн өмнө “ҮАБЗ-ийн ажлын албаны нөхөд Алтанбулагийн боомтоор 20 сая доллар оруулж ирлээ” гэдэг рүү хөтөлж байх шиг байна л даа.

Уг нь тэр дуулиан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой шалгагдаж байсан. Тэр үед ч хуулийнхан ийм тодорхой газрын зураг гаргаж ирээгүй дээ. Тэгэхээр нөгөө С.Баярын 7 байшин нүүгээд Элбэгдоржийн гадаа очжээ гэдэг шиг л юм болж байна. Тэгээд ч "Баян" Базарааг хэрвээ улс төртэй, улстөрчидтэй холбоё гэвэл 20 жилийн өмнө засаг барьж байсан МАН-ын ах нартай очиж холбогдох ёстой. Тэр үеэс түүний баян болсон түүх намтар эхэлсэн. 

Тэгэхээр Засгийн газрын зүгээс зохион байгуулж байгаа АН-ынхны эсрэг энэ пиар, ймэрхүү яриа жаахан ч гэсэн юм уншдаггүй, мэдээллийг боловсруулдаггүй, харьцуулдаггүй, шил архины мөнгөөр явчихдаг харанхуй масст бол болдог л байх л даа. Гэхдээ бас монголчууд чинь нийтээрээ тийм биш шүү дээ. Тиймээс сонгууль хаяанд ирчихээд байхад, бүхэл бүтэн найман жил засагласан, авилгын индекс, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр улсаа адагт аваачсан эрх баригч нам иргэд рүүгээ ийм мэдээллийн түрэмгийлэл хийнэ гэдэг бол нэгдүгээрт, үнэхээр аргаа барж, амь тэмцсэний илрэл. Хоёрдугаарт гэвэл, ёс суртахууны хувьд маш доройтсоны шинж.

Найман жил засагласан нам “Бид ийм юм хийлээ, ингэж ингэж хөгжилд хөтөллөө, одоо дараагийнх нь ингэх гэж байна” гэж сонгуульд ордог болохоос биш сөрөг хүчнийхээ лидерүүдийг нэг нэгээр нь барьж, хорьж, гүтгэж гүжирдэж сонгогчдоос оноо авдаггүй.  

Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан, хутгах гэж зүтгэсэн бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ л хамгийн зөв сонголт. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, чадамжаа бүрэн шавхчихсан байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • VENKATA HOSPITAL (127.0.0.1)
    Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Кёрлд талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ Монголоос ирж авахаар явуулахын өмнө эхний хагасын төлбөрийг 400,000 доллараар төлсөн. Энэтхэг ах нар, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаа бол миний нэг бөөр авсан байсан бол Би үүнийг шархны дагуу хавсаргах систем дуусч, хагалгааны дараа өвдсөнгүй, тэд миний үлдэгдэл 400,000 долларыг төлж, намайг эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэжилтэн Эмнэлгийн Холбоо барих DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл утас No 919270170046 эсвэл +447031967810 хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл +447031967810 хатагтай Арсианаас хүндэтгэлтэй байна
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 9 цаг 58 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 10 цаг 28 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 10 цаг 58 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 11 цаг 30 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 11 цаг 49 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 12 цаг 11 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 12 цаг 13 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 12 цаг 14 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 12 цаг 47 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 12 цаг 48 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 12 цаг 52 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 12 цаг 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 3 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 5 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 15 цаг 7 мин Эх оронч Лоохууз 16 цаг 38 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 16 цаг 54 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 17 цаг 6 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 17 цаг 51 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top