x

“Би худлаа ярьдаггүй” гэсэн Ерөнхий сайдын ДӨРВӨН ӨДӨР, НЭГ ХУДАЛ

Зургийн эх сурвалж: ergelt.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эцэг нэгтэй ах “Херо” Б.Баатар нарын цахим орчинг доргиулсан “нүргээнт” дөрөв хоног ашгүй нэг өндөрлөж, олон хүний чихийг амраав. Амраахдаа зүгээр ч нэг амраасангүй, үнэн худал мэдэгдэхгүй ховын чанартай олон үгээр иргэдийн тархинд бас нэг төрлийн “чип” суулгачихаад ариллаа.

Дөрөв дэх жилдээ засаг барьж буй, удахгүй болох УИХ-ын сонгуулиар дүнгээ тавиулах ёстой МАН-ын даргын төвийн 14 телевизээр дөрвөн өдөр цацаж, 15 удаа давтсан гурван цагийн ярилцлага бүхэлдээ сөрөг хүчнээ шүүмжилсэн, нам доторх хагарлаа цухалзуулсан улс төрийн ховоор дүүрэн байсныг энд дурдах нь илүүц биз. Товчхондоо, ирэх сонгуулийг дуустал МАН-ын явуулах улс төрийн "пиар", ам дамжуулан иргэдийн чихэнд хоногшуулах ёстой яриаг л МАН-ын дарга өөрийн биеэр эхлүүлсэн төдий. Ярилцлагын туршид түүний хамгийн олон удаа нэрлэсэн хүмүүс нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхболд нар байлаа.

Бас нэг зүйл, Ерөнхий сайдын эцэг нэгтэй ах, “Херо энтертайнмэнт студийн захирал, найруулагч Б.Баатарын хэлсэн “Хүн нэг л удаа худлаа яривал дараагийн бүх зүйл нь худал болж таардаг” гэх хэвлэлийн хуудсанд тод гэгч нь үлдсэн байна.

Тэгвэл эрх баригч МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эхний худал: 

Тухайлбал, Э.Бат-Үүлийн тухайд "Ардчиллын зарчимд үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг. Аж ахуйн асуудал нь надад сонин биш" гэж хэлэх мөртлөө араас нь "Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хүү Чулуудайг тендерт шалгаруулж, "Эрдэнийн төгөл", "Буянт-Ухаа2" хотхоныг хууль бусаар эзэмшсэн хэргээр 4 жилийн ял авч, батлан даалтаар суллагдсан" гэдэг текстийг диктерээр уншуулаад эцэст нь "Домог болсон Бат-Үүл маань өөрийгөө үйлдлээрээ харуулсан даа" хэмээн батлав.

Залруулахад,

Нэгдүгээрт, Б.Чулуудайгийн оролцсон дахин төлөвлөлтийн ажил нь дээр хэлсэн хоёр хороололтой ямар ч хамаагүй. "Эрдэнийн төгөл" бол гэр хорооллын дахин төлөвлөлт биш, зүгээр С.Эрдэнэ гуайн нэрээр нэрлэгдсэн л хотхон.

Хоёрдугаарт, Б.Чулуудай Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 200 гаруй (шиг санаж байна) айлын газар чөлөөлсөн боловч МАН сонгуулиар засгийн эрх авмагцаа төслийг зогсоож, нийслэлээс дахин төлөвлөлтөд төсөвлөсөн байсан 40 тэрбум төгрөгийг нь Су.Батболд нь буцааж татаад, газраа чөлөөлсөн айлуудыг орон гэргүй болгосон.

Гуравдугаарт, "Буянт-Ухаа 2" хороолол ч бас гэр хорооллын дахин төлөвлөлт биш, Э.Бат-Үүлтэй ямар ч хамаагүй. ТОСК (Төрийн орон сууц корпараци)-аас хэрэгжүүлсэн, залуу гэр бүл, ахмад настан гэх мэт орлого багатай иргэдэд зориулсан "түрээслээд өмчлөх" орон сууцны хөтөлбөр. Манай сэтгүүлчид энэ тухайд хамгийн сайн мэдэх учиртай. Хөтөлбөрт хамрагдаж хамгийн түрүүнд орон сууцанд орсон хүмүүс нь сэтгүүлчид байсан.

Дөрөвдүгээрт, шүүхээс Э.Бат-Үүлийг буруутгасан зүйл нь, “Эрх мэдлээ ашиглан ТОСК-ийн захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас есөн тэрбум төгрөгийг “Бэрэн” группэд шилжүүлэх шийдвэр гаргуулсан” гэж буруутгасан байдаг. Анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял өгснөөс хойш дөрвөн сарын дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүх Э.Бат-Үүлд оногдуулсан 4 жилийн ял, А.Гантулгад оногдуулсан 5 жилийн ялыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг батлан даалтаар суллаад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг "үндэслэлгүй" буюу "хангалттай үндэслэлгүй" гэж үзсэн хэрэг. Одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх ёстой. Бодоход “Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-эд олгосон есөн тэрбумын зээлд Э.Бат-Үүл нөлөөлсөн эсэх, нөлөөлөх эрхтэй албан тушаалтан мөн эсэх”-ийг тодруулахаар ажиллаж байгаа байх л даа.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эцэг нэгтэй ах Б.Баатар нарын эвлүүлсэн, зурагласан “Бат-Үүл нь хүү Чулуудайг тендерт шалгаруулж, "Эрдэнийн төгөл", "Буянт-Ухаа 2" хотхоныг хууль бусаар эзэмшсэн хэргээр 4 жилийн ял авсан” гэдэг нь эхнээсээ дуустал гүтгэлэг болж таарч байна. “Хүн нэг л удаа худлаа яривал дараачийн бүх үг нь худал болж таардаг” гэсэн байх аа. Л.Оюун-Эрдэнийн гурван цагийн ярилцлагадаа хамгийн олон удаа хэлсэн дараачийн үг нь "Би худлаа ярьдаггүй"... Гэвч энэ гэр бүлийн худал хуурмаг нэгээр тогтоно гэж үү?

Үргэлжлэл бий...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 9 цаг 59 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 10 цаг 30 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 10 цаг 59 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 11 цаг 31 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 11 цаг 50 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 12 цаг 13 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 12 цаг 14 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 12 цаг 15 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 12 цаг 49 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 12 цаг 50 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 12 цаг 53 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 12 цаг 55 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 4 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 6 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 15 цаг 8 мин Эх оронч Лоохууз 16 цаг 39 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 16 цаг 55 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 17 цаг 7 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 17 цаг 52 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top