Жинхэнэ металистууд юу хийдэг гэж бодож байна.
Тэд жинхэнээсээ металлждагийг эндээс харж болно! Ердийн хүмүүсийн олж харахгүй зүйлийг төмрийн хогоос олж харна гэдэг нь нэг төрлийн авъяас юм.
Тийм авъяастнуудын нэг нь Австралид төрсөн Жеймс Корбетт болж байна. Тэрээр санаанд оромгүй төмрийн хог новшноос ийм ер бусын бодит баримлуудыг бүтээдэг.
Жеймс өөрийн бүтээлээ 1998 оны сүүлчээс бүтээж эхэлжээ. Түүний бүтээлд уралдааны машинууд, унадаг дугуй гол сэдвийн нэг нь. Зураачийн өөр нэг дуртай сэдэв амьтад болдог.
Тэр өөрийн машинуудын жолоочтой, мотоциклдоо тамирчин нисэгчдийг суулгасан нь маш зохицолтой бөгөөд хөдөлгөөн хурдыг нь гарган харуулдаг юм.
Ингээд зураачийн бүтээлүүдээс та бүхэнд танилцуулья.