x

Дональд Туск: Би хэнийг ч айлгах гээгүй. Гэхдээ дайн өнгөрсөн үеийн ойлголт байхаа нэгэнт больсон

Польшийн ерөнхий сайд Дональд Туск Европын орнууд болзошгүй дайнд бэлэн байх ёстойг анхааруулж, батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.

Тэрээр “Би хэнийг ч айлгах гээгүй байна. Гэхдээ дайн өнгөрсөн үеийн ойлголт байхаа нэгэнт больсон. Энэ нь хоёр жил гаруйн өмнө эхэлсэн бодит зүйл болоод байна” гэж тэр ярьсан юм.

Хэдхэн хоногийн өмнө Украин руу довтолсон Оросын пуужингуудын нэг Польшийн агаарын хилд нэвтэрч, зэвсэгт хүчнийг нь бэлэн байдалд шилжүүлж байлаа.

Энэ сарын эхээр Туск сошиал хуудсандаа “Украинтай жинхэнээсээ эв нэгдэлтэй байгаа бол бага ярьж, ахиухан сум илгээх хэрэгтэй” гэж бичиж байжээ.

Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн томоохон багц АНУ-ын Конгресст саатаад байгааг тэр бас хүчтэй шүүмжилдэг.

Туск “Шийдвэр гаргахад тань хэчнээн шалтгаан хэрэгтэй юм бэ?” хэмээн АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсонд хандан бичиж байв.

Өчигдрийн ярилцлагадаа тэр энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран өөрийгөө хамгаалах чадвартай Европ тив Вашингтонд чухал хэрэгтэй түнш хэвээр байхыг онцолжээ.

Тиймээс Европын орнууд АНУ-ын хамгаалалтад найдалгүй, батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлэх ёстой гэж тэр үзэж байна. Ирэх хоёр жилийн хугацаа Украины дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх тул Европын орнуудад Киевийн засгийн газарт үзүүлэх тусламжаа яаравчлахыг Туск уриалжээ.

“Бид дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших хамгийн эгзэгтэй цаг мөчид амьдарч байна. Нөхцөл байдал ямар ч хувилбараар эргэж болно. Ялангуяа залуу үеийнхэнд аймшигтай сонсогдож байж болох ч бид шинэ эринд сэтгэл зүйгээ дасгах ёстой. Дайны өмнөх шинэ эринд” гэж тэр хэлсэн юм.

Туск бас саяхан Москвад гарсан террорист халдлагад Киевийн эрх баригчдыг буруутгахыг оролдож буй ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг шүүмжилж, түүний гүтгэлгийг “Украины иргэний байгууламжуудад улам их цохилт өгөх шалтгаан” болгох зорилготой гэж хэлжээ.

2007-2014 онд Польшийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Дональд Туск өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дахин энэ албан тушаалдаа эргэж ирсэн юм.

Тэр бас Европын Зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Туск одоо Польш улсыг Европын Холбоо болон НАТО-д улам илүү их үүрэг оролцоотой болгохыг хичээн ажиллаж байгаа.

Саяхан тэр сошиал хуудсандаа “Дайны дараах эрин үе өнгөрсөн. Бид одоо дайны өмнөх шинэ эрчин үед амьдарч байна. Тиймээс НАТО болон Европ, Америкийн эв нэгдэл урьд урьдынхаас илүү чухал болж байна” гэж мэдэгдэж байв.

Энэ долоо хоногт тэр бас Веймарын гурвалжин гэгддэг Польш, Герман, Францын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж байлаа.

Эх сурвалж: BBC, iKon

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 25 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 25 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 28 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 2 цаг 22 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 3 цаг 18 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 3 цаг 24 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 3 цаг 29 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 3 цаг 46 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 3 цаг 53 мин Түүх бол сургамж-багш 3 цаг 56 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 4 цаг 1 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 4 цаг 6 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 4 цаг 9 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 5 цаг 33 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 5 цаг 39 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 5 цаг 47 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 5 цаг 49 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 5 цаг 59 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 6 цаг 1 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 6 цаг 5 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top