x

Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа

Эм хүртэл тун нь хэтрэхээр хор болдог номтой...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн “Улаанбаатараас ярьж байна” нэртэй тв ярилцлага өчигдрийн соошил хэлэлцүүлгийн гол сэдэв боллоо.

"Монгол улсын Ерөнхий сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, авилгачдын тухай..." гэсэн тайлбартайгаар бүтэн өдрийн өмнөөс “триллерийг нь” цацсан нэвтрүүлгийн талаар бүрэн утгаар нь “анализ хийсэн” хүн лав өчигдөртөө гарсангүй. “С.Зоригийн аллагын хэргийн гол буруутан Ц.Элбэгдорж юм байна, гурван шатны шүүхээс ял авсан гурав бол хэлмэгдэгч байсан байна” гэх мэтээр нэвтрүүлгийн эхэнд “спойлер” хийсэн нөхөд ч төгсгөлийг нь хийсэнгүй.

Төвийн 15 телевизээр зэрэг цацаж байгаа (28-наас 31-нийг дуустал) энэ нэвтрүүлгийг дуустал үзээд байр сууриа илэрхийлсэн нь тун бага, анхнаасаа нэвтрүүлгийн “триллерт”-ийг үзээд жигшсэн, сувгаа сольсон нь олон байна. Үүнийг эрээчигч ч бас тэдний нэг. Урт амралтын өдрүүд хүлээж байгаа болохоор тулах л болох байх. Тэр цагт хэдүүлээ дахиад уулзана.

Ер нь бол ямар ч хариуцлагагүй, мэдрэмжгүй пиар баг байлаа гээд ийм тавилттай жүжгийг телевизийн 15 сувгаар угсруулан цацахыг эзэндээ санал болгохгүй. Тэгэхээр асуудал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний  тархины хэмжээст байна аа гэсэн үг. Энэ бол сүүлийн 8 жил уруудсан, уланд унасан иргэдийн амьдрал ахуй, утаа, түгжрэл, үнийн өсөлтийн өөдөөс МАН-ын даргын өгч буй "салаавч" юм. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг үгийг хэрэглэхээс ч гутмаар. Эрх мэдлийнх нь төгсгөл ирж буйг зөнгөөрөө мэдэрсэн, эрх мэдлээ авч үлдэхийн тулд яахаас ч буцахгүй болсон дарангуйлагчийн төрхийг л харууллаа.  

Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн улс орны хувь заяаг залуурдаж буй Засгийн газрын тэргүүний хувиар асуудлыг харсан бол арай ч нэг ийм тавилттай жүжгийг иргэдийн тархи руу хүчээр чихэхгүй байсан байх. Телевизийн арав гаруй сувгийг эзлэн байж дотроо уудлах гэсэн юм бол ядаж тэр тооны сэтгүүлчийг урдаа суулгаж байгаад асуусан бүх асуултад хариулт өгч, няцаалт хийх ёстой байлаа. Ямар ч нөхцөлд ярилцагчаа сэтгэлд нь тултал дээш нь шидэж, налж, нялж чаддаг ярилцлагын мастерийн ховорхон чадварт дулдуйдсан нь нэг талаас увайгүй, хулчгар зан. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн тэр хэрээр түгшиж, адгаж, өөртөө итгэлгүй байгаагийн л шинж юм.

Товчхондоо, Л.Оюун-Эдэнэ гэдэг хүн ямар замаар эрх мэдэлд хүрсэн, яг тэр замаараа эргээд уруудаж байна. Тэр нь С.Зоригийн аллагын хэрэг.

Энэ хэрэг гарснаас хойш 26 жил өнгөрч байна. Энэ хугацаанд гэмт хэрэгтнүүд шүүхээр орсон ганцхан тохиолдол болсон нь 2017 он. Хэргийг илрүүлсэн нь АН эрх  барьж байх үе. Харин МАН эрх барьж байх бүх хугацаандаа энэ хэргийг зөвхөн улс төрийн зорилгодоо ашиглаж ирсэн. Сонгуульболгоноор гаргаж зажилдаг ганц сэдэв нь. Ярьдаг хүн л солигдсоноос сэдэв нь өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хэмээх нэрсийг одоо 26 жилийн дараа ч хэлээд л сууж байна. Тэгвэл ядаж шүүхийн шийтгэх тогтоол нь хаана байна?

Гурван шатны шүүхээр ял сонссон аллагын гүйцэтгэгчдийг суллаж тавьсанаас хойш гурван жил өнгөрлөө. "Захиалагчийг ололгүйгээр гүйцэтгэгчийг ялладаггүй юм аа" гэсэн байх аа. Тэгвэл захиалагч нь одоо хаана байна? Энэ бол элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа... Монгол Улсын сүүлийн 34 жилийн түүхэнд үлдэх хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй ч хамгийн муу Ерөнхий сайд...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • З (172.69.252.152)
    Жулдаж бн ЕС
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    оуюн эрдэнэд итгэдэггүй итгэж ч байгаагүй!
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 9 цаг 58 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 10 цаг 28 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 10 цаг 58 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 11 цаг 30 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 11 цаг 49 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 12 цаг 11 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 12 цаг 13 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 12 цаг 14 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 12 цаг 47 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 12 цаг 48 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 12 цаг 52 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 12 цаг 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 3 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 5 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 15 цаг 7 мин Эх оронч Лоохууз 16 цаг 38 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 16 цаг 54 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 17 цаг 6 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 17 цаг 51 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top