x

Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман жил

Ноолуурын үнэ дажгүй байхад Өвөрхангай аймгийн Богд сумынхан /бодоход аймагтаа хамгийн их ямаатай нь байх/ сумаараа хөдлөөд 7.0-7,5 тэрбум төгрөгийн ноолуур тушаадаг байсан тухай нутгийн уугуул иргэн саяхан нийгмийн сүлжээнд ярьсан. Тэгсэн өнөөдөр тэр мөнгө нь МАН-ын дунд тушаалын нэг авилгачин даргын гэрээс гарч ирж байх жишээний. Бүхэл бүтэн нэг сумын иргэдийн нэг жилийн орлого, жилжингээ идэх хоол, өмсөх хувцас шүү дээ. Нүүрсний 44 их наядын хулгайн тухай бүр ярихаа больё.

Дээрх жишээг татсан учир гэвэл УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгууллалтын албаны дэд дарга асан /авилгын хэргээр баривчлан саатуулагдах хүртлээ албан тушаалаа хашиж байсан/ С.Батдөлд шүүхээс найман жилийн ял оноосныг УДШ өнгөрөгч сард хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг юм. Авилгын хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдсэн бараг анхны цор ганц тохиолдол болох гээд байна л даа. Бусад нь тэгсгээд замхрах байх.  

2016 онд МАН засаг авахад Монгол Улс авилгын индексээр дэлхийн 180 орныг жагсаахад 87-д буюу талаас урагш жагсаж байв. Гэтэл өнгөрсөн 2023 оны байдлаар 29 байр ухарч 116-р байрт жагсах болсон нь эрх баригч МАН-ын өнгөрсөн найман жилд бүтээсэн ганц үйл юм даа.

Нэг зүйлийг тодруулахад, Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас авлигын авлигын индексийг гаргахдаа дараах хүчин зүйлүүдийг судалдаг.

-Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх 

-Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх

-Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх

-Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх 

-Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэт.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс өнгөрсөн найман жилд энэ бүх үзүүлэлтээр ухралт хийсэн гэсэн үг. Түүнээс биш, Ерөнхий сайдын хэлээд байгаа шиг 2023 оныг “Авилгатай тэмцэх жил” болгож зарласнаас болоод, авилгын олон гэмт хэргийг илрүүлснээс болоод Монгол Улс авилгын индексээр ухарчихаад байгаа юм биш. Хэрвээ тийм байсан бол “Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа” гэдэг шалгуураар ухрах байтугай урагшаа дэвшээд алга болно биз дээ.

Өчигдөрхөн нийгмийн сүлжээгээр нүүрс тээврийн машинууд БНХАУ-аас контейнерээр валют /юань/ оруулж ирсэн тухай бас л шуугиад өнгөрлөө. Улаан цайм баримттай, зураг бичлэгтэй нь нийтэлсэн энэ мэдээллийг манай тагнуул, цагдаагийнхан хоёр дахь өдрөө шалгаж байна. Цахим сүлжээн дэх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна гэдэг мэдээллийг хоёр дахь өдрөө өгч байна. Тухайн үед “Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хурааж авсан. Их хэмжээний юаньтай холбоотой асуудал нь тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй болно” гэсэн тайлбараас үзвэл оргүй зүйл биш.

Ортой байхаас аргагүй их хэмжээний бэлэн мөнгө хаанахын ямар эх сурвалжтай болохыг тайлбарлах гэж хууль хяналтынхан нэг хэсэгтээ л толгой өвдөх бололтой. Иргэдийн зүгээс энэ мөнгийг “Нүүрснийхэн нэгнийхээ мөнгийг дэлбэллээ. МАН-ын сонгуулийн мөнгө орж ирж эхэллээ” хэмээн бичиж байгаа. Нөгөө бүртгэлгүй гарсан 5,2 сая  тонн нүүрсний чинь мөнгө одоо орж ирээд эхэлж байгаа юм биш үү?

Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы завсарлагаар иргэдтэй хийсэн уулзалтын бичлэг бас л нийгмийн сүлжээнд тавигдсан. Уулзалтанд ирсэн хүн бүрт дугтуйтай мөнгө тарааж байгаа бичлэг. “Энэ чинь улаан цайм авилга шүү. Сонгогчдыг мөнгөөр хахуульдаж байна. Иргэд ийм зүйлээр ирээдүйгээ худалдаж байна” гээд нийгмийн сүлжээгээр нэг шуургалаад байхад л манай АТГ бүр юу ч болоогүй юм шиг мэлрээд, нүдээ аньж, чихээ бөглөөд сууж байгаа.

Ерөнхийдөө манайд авилгатай тэмцэх тогтолцоо, хуулийн байгууллагуудын чадамж бүрмөсөн нурсны тод жишээ. Тогтолцооны орой дээр хэн сууж байна вэ гэдгийг тооцоод үзвэл буруутныг олох тийм ч хэцүү биш.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 8 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 10 цаг 39 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 8 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 11 цаг 40 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 11 цаг 59 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 12 цаг 22 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 12 цаг 23 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 12 цаг 25 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 12 цаг 58 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 12 цаг 59 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 2 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 4 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 13 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 15 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 15 цаг 17 мин Эх оронч Лоохууз 16 цаг 48 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 4 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 17 цаг 16 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 1 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top