x

Сайдын охинд биш, сайдад өөрт нь асуудал байна

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын охин Г.Хүслэн Канадын Торонто хотод нээгдсэн, дэлхийн 130 гаруй орны төлөөлөгч оролцсон "PDAC 2024" уул уурхайн үзэсгэлэнгийн нээлт дээр Монголын павильон дээр ажиллаж байгаа зураг нийгмийн сүлжээнд тавигдаж, нэлээдгүй шүүмжлэл дагуулсан билээ. 

Тэгвэл өнөөдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы нээлт дээр уг асуудалд тайлбар хийжээ. Ингэхдээ "Би охинтойгоо гадаадад томилолтоор яваагүй. Төр, улсаа бодоод тусалж байгаа. Төрийн мөнгөөр явсныг баримтаар батлаад ирвэл би хэлье. Манай охин Торонтогийн их сургуулийг төгссөн. Танилцуулга тараагаад зогсож буй оюутнуудыг жил бүр тодорхой хураамж төлөөд хөлсөлж авдаг. Томилогдож явсан яамны гурван ажилтан хаанаа ч хүрдэггүй" гэв.

Уг нь бол Ж.Ганбаатар сайдын хэлсэн зүйл бодитой л доо. Гадаадад байтугай Монголдоо зохион байгуулдаг томоохон үзэсгэлэн, олон улсын арга хэмжээнүүдэд хүч дутахаараа хамгийн түрүүнд "сайн дурынхан" нэрийн дор оюутнуудаа хөлсөлж ажиллуулдаг. Гэхдээ сайдын охины хувьд шүүмжлэлд өртсөн шалтгаан нь сайдад өөрт нь байсан юм болов уу даа. 

Учир нь, Ж.Ганбаатар бол 1995 онд ХУДС-ийг төгсөөд шууд бизнест хөл тавьсан, "Оргил" худалдааны төвийг сүлжээ дэлгүүр болтол өртгөтгөж чадсан "ясны" наймаачин. УИХ-д хоёронтаа сонгогдсон нь үнэн боловч жил хагасын өмнө УУХҮ-ийн сайдаар томилогдоход нь иргэдийн зүгээс "Төрийн ажил албаны ямар ч туршлагагүй чихрийн наймаачинг мэргэжлийн яамны сайдаар томиллоо. Л.Оюун-Эрдэнэ сайдын суудлыг мөнгөөр зарж байна" хэмээн шүүмжилсэн билээ.

Үнэндээ ч түүнийг энэ салбарыг удирдсан жил хагасын хугацаанд энэ салбарт нэг ч ахиц дэвшил, нааштай өөрчлөлт гараагүй. Ер нь  энэ салбарын хүн гэж хэлэх, хүлээн зөвшөөрөхөд ч хэцүү харагддаг. Одоо хэр нь "Оргилын Ганбаа" нэрнээсээ салаагүй яваа нь ч тэр. Энэ шалтгаанаар олны сэтгэгдэл охиноор нь дамжуулаад Уул уурхайн сайдыг өөрийг нь гөрөөлсөн байх талтай.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    Төр байна даа Орчуулагч томилох ёстой биз дээ Энд хувийн ашиг сонирхол яваад байна
    2024 оны 03 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 1 цаг 30 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 1 цаг 41 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 2 цаг 34 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 2 цаг 48 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 2 цаг 55 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 3 цаг 40 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 3 цаг 50 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 4 цаг 4 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 4 цаг 22 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 4 цаг 59 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 5 цаг 10 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 5 цаг 20 мин Хөгжлийн диалектик 5 цаг 33 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 5 цаг 48 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 6 цаг 0 мин Далайн морь хамгийн сайн "аав" 6 цаг 5 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 6 цаг 14 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Өчигдөр 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Өчигдөр 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top