x

Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ

Өмгөөлөгч Г.Батбаярын нас барсан, үхлийн шалтгааны талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:

-"Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б /өмгөөлөгч Н.Батбаяр/ 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү Н дөрөвдүгээр сарын 25-ны 00:57 цагт тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан.

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн байна. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан амралтын газрын гаднах автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан улсын дугаартай Toyota Isis загварын машин олдсон.

Хуулийн дагуу хэргийн газрын үзлэгийг автомашинд явуулахад иргэн Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрын үзлэгийг гэрэл зураг, дуу дүрсний аргаар баримтжуулж авсан байгаа. Цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроруудын хамтаар үзлэгийг зохион байгуулсан.

Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн Шинжилгээний  Ерөнхий Газарт хүргүүлээд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдаж авсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Амь хохирогчийн цогцсын үзлэгийг Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газарт эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй буюу гурав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй мэргэшсэн шинжээч нар явуулж, энэ үйл ажиллагааны явцыг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан. байгаа.

Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хууль ёсны төлөөлөгч Н болон түүний өмгөөлөгч Ц-г байлцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 25.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байгаа. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй.

Хэрэгт гэрчээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршрутыг тогтоох, хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийх, хурааж авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий алба хаагчид прокурорын хяналт дор явуулж байна. Мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байна.

Урьдчилсан байдлаар "буудагдсан" байж болзошгүй шархтай нас барсан асуудал байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 2 цаг 30 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 2 цаг 31 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 2 цаг 34 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 2 цаг 36 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 2 цаг 37 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 2 цаг 38 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 2 цаг 40 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 2 цаг 43 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 2 цаг 45 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 2 цаг 46 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 4 цаг 53 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 4 цаг 54 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 4 цаг 55 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 4 цаг 56 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 4 цаг 59 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 5 цаг 1 мин Хашима – Японы мартагдсан вант улс 6 цаг 44 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 6 цаг 47 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 6 цаг 48 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 6 цаг 51 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг...
Top