x

Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ

Франц, Герман улсууд хиймэл оюун ухаан, лазерын технологиор тоноглогдсон шинэ үеийн танк хамтран үйлдвэрлэхээр болсон байна. Хуурай замын байлдааны үндсэн систем гэж нэрлэсэн шинэ үеийн танкийг 50:50 хувийн оролцоотой зохион бүтээхээр хоёр орны батлан хамгаалахын сайд нар харилцан ойлголцлын санамж бичигт Парис хотноо гарын үсэг зурсан байна.

Хоёр орны засгийн газрууд аль 2017 онд Францын Леклерк, Германы Леопард танкуудыг залгамжлах шинэ үеийн танкийг 2040 оноос эхлэн хамтран бүтээхээр анх тохиролцож байсан. Гэвч хоёр орны зэвсэг үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн, эрх баригчдын ашиг сонирхлын зөрүүнээс шалтгаалж, уг тохиролцоог хэрэгжүүлж чадахгүй байсаар өнөөг хүрчээ.

Сая байгуулсан санамж бичигт тусгаснаар шинэ үеийн танкийг хуурай замын байлдааны ажиллагаанд шинэ эрин үеийг эхлүүлэхүйц буюу хамгийн орчин үеийн технологиор бүрэн тоноглох юм байна. Тухайлбал Хуурай замын байлдааны үндсэн систем нь жолоочтой болон автомат жолоодлоготой горимд ажилладаг, өөрийгөө хамгаалах дронны системтэй байхаар төлөвлөж байгаа юм байна.

БНФУ-ын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну “Хоёр улсын арми нэг дайсны эсрэг байлдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас бид 2040 онд нэг ижил танктай болно. Бид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэгчдэдээ хуваарилалт хийж, тэнцвэр барина. Энэ хамтарсан төсөл улс төр, эдийн засгийн хувьд үр ашигтай” хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Европ тивийн зэвсгийн хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд Европын нэгдсэн ойлголт хэрэгтэй. Дэлхий даяар болж байгаа өөрчлөлтүүдийг харгалзан үзэхэд бид Европын зэвсгийн салбарт хамгийн сайн шийдлүүдийг боловсруулах ёстой, энэ хамтарсан төсөл богино хугацаандаа амжилтад хүрэхгүй байж болох ч харин дунд болон урт хугацаандаа хамгийн сайн шийдэл байх болно” гэж ярилаа.

Шинэ үеийн байлдааны зэвсэг үйлдвэрлэх энэхүү хамтарсан төсөлд Франц, Герман улс тэнцүү санхүүжилт оруулна, харин Герман улс төслийг удирдах юм байна. Сүүлийн жилүүдэд Франц, Германы хооронд нарийн ширийн зүйлсээс шалтгаалан санал зөрөлдөөн бий болсон ч батлан хамгаалах бодлогод Европын хамтын ажиллагаа чухал гэдэг дохиог өглөө гэж ажиглагчид үзэж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 43 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 8 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 9 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 10 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 11 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 36 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 37 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 39 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 40 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 56 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 59 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 0 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top