x

Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес эхнэр Бегонья Гомезынх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг үл харгалзан албан тушаалдаа үлдэхээр төлөвлөж байгаагаа даваа гаригт мэдэгджээ.

Испанийн шүүх Ерөнхий сайдын эхнэр Бегонья Гомезыг авлигын хэргээр шалгаж эхэлсний дараа Ерөнхий сайд Педро Санчес "эхнэрийнхээ нэр төрийг хамгаалж, шүүхийн байгууллагатай хамтран ажиллана" гэдгээ мэдэгдээд хэрэг явдал шийдвэрлэгдэх хүртэл үүрэгт ажлаас түдгэлзэж буйгаа мэдэгдсэн билээ. Гэвч үүнээс хойш тав хоногийн дараа Ерөнхий сайд “Би Испанийн Засгийн газрын тэргүүний албыг үргэлжлүүлэн хашихаар шийдсэн” хэмээн мэдэгдэл хийжээ. Мөн өөрийнх нь болон эхнэрийн эсрэг кампанит ажил явуулж байгаа нь ноцтой хэдий ч энэ нь хамгийн чухал зүйл биш юм гэсэн байна. Ерөнхий сайдын хэлснээр, олон нийтийн болон өөрийн намынх нь дэмжлэг түүнийг шийдвэрээ гаргахад тусалжээ. 

Төрийн албан тушаал хашдаггүй Б.Гомезыг Манос Лимпиас /Цэвэр гар/ гэх хэт барууны байгууллагын хүсэлтийн дагуу авлигын хэргээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Ерөнхий сайд эхнэрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэнд сөрөг хүчнийг тэргүүлэгч барууны төвч үзэлт Ардын нам болон хэт барууны үзэлт Vox намтай улс төрийн холбоотой цахим мэдээллийн сайтуудыг буруутгажээ.

Испанийн Ерөнхий сайдын албыг 2018 оноос хойш хашиж байгаа 52 настай П.Санчес өнгөрсөн 11 дүгээр сард дахин томилогдсон юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мадрид болон бусад хотуудад олон мянган хүн П.Санчесыг албан тушаалдаа үлдэхийг дэмжиж жагссан байна. Жагсагчид “Санчес, үргэлжлүүл”, “Бүү бууж өг” гэх зэрэг бичигтэй уриа лоозон барьсан байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 44 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 8 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 10 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 10 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 11 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 36 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 38 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 39 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 40 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 57 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 0 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 0 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 46 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top