“Зуршил”, “Муур- эмэгтэй”, “Бүхнийг санах” зэргийн шүтээн болсон киноны ойгоо тэмдэглэхийн өмнө Холливудыг орхин кино карьераа төгсгөж байгаа гэсэн таамаглалтай байв.
Тийм ноцтой шийдвэрээ Шэрон хоёр сарын өмнө Миланы загварын долоо хоногийн үзүүлбэрээс эмнэлэгт хүргэгдсэн үедээ гаргасан гэнэ. Fendi брэндийн үзүүлбэр дээр тэр ухаан алдан унасан байв. 2001 онд тархинд нь цус харвасан гэж онош тавьсантай өвчний шинж тэмдэг нь таараад байгаа юм.
Холливудын одуудаас IQ хамгийн өндөр гэх Шэрон арай удаан хурдтай амьдрах хүсэлтэй байна. Түүний хувьд эрүүл мэнд хамгийн чухал болжээ.
М.ЦОГТ