x

Цагдаа ямар чиний “мешок” уу, Х.Нямбаатар аа?

МАН-ын дарга нарын тэнэгрэл бүр хэрээс хэтэрлээ. Хэрээс хэтэрсэн тэнэгрэл юунд хүргэдэг вэ, өөрсдийнхөө толгойг л цустдаг даа.

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг ажлаас чөлөөлж, арга хэмжээ авахыг ЦЕГ-ын даргад үүрэгджээ. Шалтгаан нь ТЦА-ны дарга өмнөх өдөр нь ХУД-т замын хөдөлгөөний урсгалыг зохицуулахдаа “Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр ара хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан” гэсэн байна. Мөн ТЦА-наас хөдөлгөөний ачааллыг бууруулахаар явуулсан “туршилтыг зогсоосон” гэж мэдэгджээ.

Миний л мэдэхээр иргэд лав “Хөдөлгөөнийг зохиулахдаа хотын даргад мэдэгдэх ёстой байсан” гэж бухимдаагүй. Тэр байтугай “Хотод гарч байгаа аливаа зохицуулалтаас хотын аль болох хол байгаасай, хуруу гараа татаасай” гэж залбирдаг болсон. Харин “Цагийг нь тулгаж мэдэгдлээ, нэг өдрийн өмнө хэлэхэд яадаг юм” энэ тэр гэж үглэсэн байж бол магадгүй. Угаасаа энэ хотод болж бүтдэг юм байхаа болиод удаж байгаа.

Гэлээ гээд “Хотын даргад мэдээлсэнгүй” гээд хууль сахиулагчид арга хэмжээ авдаг хууль байхгүй. Хууль зүйн сайд бол хуулиа л мөрдүүлэх үүрэгтэй.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдын тухай хуулийн 8-р зүйлд цагдаагийн байгууллагын эрх, үүргийг заахдаа “Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах эрхтэй” гээд заачихсан.  Энэ дагуу 12-ны орой хөдөлгөөний ид ачааллын үед Төв шуудангаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл хойноос урагш чиглэж буй 2км замын хөдөлгөөний хоёр эгнээг гурав, арагшаа чиглэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгож зохицуулсан. Ингэхдээ иргэдэд иргэдэд, хотын даргад урьдчилан танилцуулсангүй гэж буруутгажээ.

Ингэхэд замын хөдөлгөөний энэ зохицуулалт бол захиргааны шийдвэр биш. Хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд хийж байгаа хөдөлгөөний зохицуулалт. Зам дээр осол гарлаа гэхэд хотын даргаас зөвшөөрөл авч хөдөлгөөн хязгаарладаггүй биз дээ. Х.Нямбаатар гэдэг хүнээс зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах шаардлагагүй. Тэгээд ч иргэдэд урьдчилан мэдээлсэн (хөдөлгөөний урсгалыг өөрчлөхөөс 10 минутын өмнө) энэ зохицуулалтыг хотын дарга мэдээгүй байсан гэдэг бүр худлаа.

Хоёрдугаарт, эд нарыг хот удирдахаас өмнө, аль эртнээс хийгээд ирсэн хөдөлгөөний зохицуулалтыг “Туршилт байсан, туршилтыг зогсоосон” энэ тэр гэж сүржигнэх нь өөрөө элэг хатаам зүйл. Ийм үг, үйлдлээр иргэдээс оноо авна гэж бодож байгаа улстөрчид өөрсдөө жинхэнэ “хошин шог” харагдаж байна. Харин ч аль эртнээс ингэж зохицуулах ёстой байсныг хэтэрхий хоцорч хийлээ.

Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед Яармагийн гүүр бас яг ингэж нэг талын түгжрэлд ордог байсан. Тэр үед хотын дарга өөрөө шийдвэр гаргаад, өглөө, оройдоо хөдөлгөөний урсгалыг яг ийм байдлаар зохицуулдаг байсан. Өнөөдөр хөдөлгөөний ачаалал тэр үеэс хэд дахин нэмэгдсэн, түгжирдэг цэгүүд нь ч олон болсон. Тийм болохоор энэ зохицуулалтыг өдөр тутам хийж байх ёстой. Хотын дарга өөрөө хийх ёстой ажлыг цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хийсэн нь буруутах үндэслэл болохгүй.

Зодуулсаар байгаад сүүлдээ зодох нь хүртэл хайр болдог гэдэг шиг МАН-ын дарга нарын энэ тэнэгрэл явсаар нийгмийн, нийтийн үзэл болох шинжтэй. Өчигдөр орой үзүүлсэн "Монгол коммент"-ын хоёр "ТЦА-наас хийсэн зохицуулалтыг Түгжрэлийн сайд нь мэдээгүй байжээ" гээд нүд амаа эргэлдүүлж суухыг хараад нүүр хийх газаргүй болов. Түгжрэлийн эсрэг юу ч хийгээгүй Түгжрэлийн сайд түгжрэлийг чадах ядахаараа зохицуулж байгаа цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авах шалтгаан болох юм гэнэ.

Дахиад хэлэхэд, энэ бол туршилт биш. Захиргааны шийдвэр бүр биш. Х.Нямбаатар гэдэг хүн өмнө нь нэг удаа нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, нийслэлчүүдийг дүн өвлийн хүйтнээр гурав хоног явган гүйлгэхдээ тэр шийдвэрээ албажуулаагүй байсан. Иргэд шийдвэрийг нь эсэргүүцээд, гомдол гаргаад явсан чинь “Туршилт байсан” гэж хэлээд хариуцлагаас мултарсан. Энэ хулгайгаа дахиад давтана, өөрөө хийгээгүй бурууг өрөөлд тохно гэвэл бүтэхгүй. Цагдаа ямар чиний "мешок" юм уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (172.69.37.136)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • Нутаг Нутаг (172.69.45.140)
    Цагдаагийн дарга нар дээшээ зусардаж ,доошоо дээрэлхүү ханддаг шүү дээ.үүнийхээ оронд хэдэн бор цагдаатайгаа гар нийлээд улс төрийн луйварчидтайгаа тэмцэж явсан бол захын нэг олигархи цагдаагийн хурандаа нараар оролдохгүй л байхгүй юу.
    2024 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    Ажил хийх хүн олдохгүй болно
    2024 оны 03 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 55 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 11 цаг 26 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 55 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 12 цаг 27 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 12 цаг 47 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 13 цаг 9 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 13 цаг 10 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 13 цаг 12 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 13 цаг 45 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 13 цаг 46 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 49 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 16 цаг 0 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 16 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 16 цаг 2 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 16 цаг 4 мин Эх оронч Лоохууз 17 цаг 35 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 51 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 18 цаг 4 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 48 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top