x

Хүүхдийг хамгаалахын тулд хүчирхийлэлд өртөхийг нь хүлээх ёстой юу?

Жилийн жилд, ер нь байсгээд нэг сөхөгддөг, соошлаар хэсэг сэвэгдээд мартагддаг сэдэв бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн асуудал. Хойд эцэг нь хүүхдээ зодсон, эсвэл архичин эх нь асран хамгаалагчгүй үлдээсэн гээд янз бүрийн тохиолдлоор хүүхдийн хүчирхийллийн асуудал гарч ирдэг. Тэр болгонд эцэг эхийг нь харааж зүхээд, ийм адгууснууд хүүхэд төрүүлэх эрх байхгүй гэсэн нийгмийн буруутгалаар асуудал дуусдаг. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, гэмтнийг гэсгээсэн бол “ашгүй” гэж залбираад энэ сэдэв мартагддаг. Харин энэ тохиолдолд хүүхдийг хамгаалах ёстой төрийн байгууллага, хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар хэн ч санаж сэрдэггүй. Нөгөөдүүл нь ч жилдээ нэг удаа албаны тайлан гаргавал их юм. Харин хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх, хүүхдийн эрх хохирох урьтач нөхцөл болсон гэр бүл салалтын асуудалд хэн ч ач холбогдол өгч ярьдаггүй.

Саяхан фэйсбүүк дээр нэгэн залуу “Эхнэр маань хаяад явчихлаа. Хүүхдүүдээ асрамжийн газарт өгмөөргүй байна” гээд банкныхаа дансыг тавиад хандив гуйсан тухай нүүр номын найз бичжээ. “Гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдэх, хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал тавих чинь эр хүний хариуцлага. Ямар ч зорилгогүй, хариуцлагагүй, мэдлэг боловсролгүй, ажилгүй, арчаагүй эрийн оронцогууд олон болсны тод жишээ. Ийм болохоор л ихэнх гэр бүлүүд салж байна” хэмээн бичжээ. Тэгэхээр энэ бол нэг талаас хувь хүний хариуцлагатай холбоотой боловч нөгөө талаас нийгмийн асуудал юм. Хохирогч нь хүүхэд болж байгаа учраас.

Хүүхэд хамгааллын асуудал хамгийн түрүүнд хүүхэд гэр бүлтэй, хууль ёсны асран хамгаалагчтай байхаас эхэлдэг. Асран хамгаалагч нь хүүхдийг насанд хүрэх хүртэл тэжээн тэтгэх, сургаж хүмүүжүүлэх, сурч боловсрох нөхцлөөр хангах чадвартай байх ёстой. Орлогын баталгаатай эх үүсвэртэй, орон байртай байх ёстой гэсэн үг.

Дээрх тохиолдолд хүүхэд эхээсээ салсан, эцэг нь орон гэргүй, ажилгүй, орлогын эх үүсвэргүй бол хүүхдэд өөр асран хамгаалагч олж өгөх ёстой. Тэр нь ах дүү, эмээ, өвөө аль нь ч байж болно. Тэдгээр хүмүүс хүүхдийн асран хамгаалагч болохоос татгалзсан, эсвэл анхнаасаа тийм хүмүүс байхгүй бол хүүхдийг хуулийн дагуу төрийн асрамжид авах ёстой. Хүүхэд асрах газарт очих ёстой гэсэн үг.

Гэтэл манайд ийм зүйл алга. Хүүхэд бүтэн өнчирсөн, эсвэл хүчирхийлэлд өртөж хохирсон тохиолдолд л төрийн үйлчилгээ тэдэнд үүд хаалгаа нээдэг. Бусад тохиолдолд эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах чадамжтай байна уу, үгүй юу хамаагүй. Энэ бол хүүхэд хамгаалал биш юм. Хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өртөж, хохирсных нь дараа хамгаалах ёстой биш шүү дээ.

Оны өмнөхөн эхнэр нь өвчнөөр нас барсан таван хүүхэдтэй залуухан аавд нийгмийн сүлжээгээр хандивын аян өрнүүлээд дөрвөн өрөө байр авч өгч байгаа харагдсан. Үүний дараачаас нийтэд хандаж хандив тусламж хүссэн, орон гэргүй болсон залуухан аавууд ар араасаа цувран гарч ирж байна. Түүний нэг нь дээрх найзын хэлсэн эхнэртээ хаягдсан аав байх л даа. Амьдрал дээр тохиолддог л зүйл. Нийгмийн бас нэг тулгамдсан асуудлын нэг. Гэвч тэднийг ядуурлаас гаргах үүргийг бусад хүмүүс хүлээхгүй. Нэг удаа тусална, хоёр дахиа тусална, гурав дахиа үгүй л болов уу.

Тийм болохоор тэдэнд зориулсан нийгмийн үйлчилгээ хэрэгтэй. Хүүхдүүдийг нь асардаг, өөрт нь ажлын байр зуучилдаг, эргээд хүүхдүүдтэй нь харилцаа холбоотой байлгадаг гэх мэт. Тиймгүй тохиолдолд насанд хүрээгүй нялх нярай хүүхдүүдийг цаашид юу хүлээхийг таахад бэрх шүү дээ. Өнөөдөр хандив гуйгаад банкны дансаа нийгмийн сүлжээнд тавьж байгаа аав маргааш юу хийх, ямар зам сонгохыг бид мэдэхгүй шүү дээ.

Хоёрдугаарт цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын үйлчилгээ эрхэлдэг хүмүүс бас энэ төрлийн мэдээллийн араас явдаг, шалгадаг судалдаг баймаар байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөж, хуулийн байгууллагаар дамжсаных нь дараа л хүүхэд дээр очдог биш, хаалгыг нь тогшдог баймаар байна. Хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өртсөн хойно нь хамгаалах ёстой биш шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 56 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 10 цаг 0 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 10 цаг 1 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 10 цаг 2 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 10 цаг 3 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 10 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 12 цаг 0 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 12 цаг 2 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 12 цаг 3 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 5 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 7 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 8 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 12 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 24 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 24 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 25 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 27 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 29 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top