x

Энэ хаврын зуд, иргэн Баярмаа, Цэрэнпунцаг гарьд гурав...

Өнгөрсөн долоо хоног монголчуудын хувьд “их хандивын” долоо хоног болов. Рок попынхон, Гандантэгчэнлин хийд, сүсэгтэн олон, телевизүүдийн зохион байгуулсан хандивын шоу гээд үүгээр амьсгалаагүй амьд амьтан үлдсэнгүй. Энэ бүхнийг ардаа орхисон, хамгийн тод томруун хандивыг иргэн Б.Баярмаа Булган аймгийн Рашаант сумын малчдад илгээлээ.

Өөрийнхөө телеграмм группэд 1400 хүнийг 50 мянган төгрөгөөр бүртгээд 70 сая төгрөгтэй болсон бүсгүй хэрэгцээнээсээ илүү гарсан 25 сая төгрөгөөр тэжээл худалдаж аваад малчдад илгээсэн. “Монгол Улсын иргэн Б.Баярмаагаас” гэсэн плакат уясан ачааны машин ХХААХҮЯ-наас хөдөлсний дараа бүсгүйчүүд голчлон “Бөгсөөрөө олсон мөнгөөрөө хандивын шоу хийлээ” хэмээн бачуурсан боловч түүнээс илүү шуурхай багаад бодитой тусламжийг хандивын бусад аян үзүүлсэнгүй.

Бүсгүй энд лайв хийгээд сууж байхад тусламж нь аль хэдийн малчдын гар дээр оччихсон, баяр талархал хүртээд явж байх жишээтэй. Энэ тухай зарим нь “Ардын намын тэрбумын пиарыг ганц шалдан бүсгүй нугасаллаа” хэмээн бичсэн байна лээ. Секс бичлэг нь задарч олны шүүмжлэлд өртсөн бүсгүй ингээд түүнийгээ хэд нугалсан пиар хийгээд "үндэсний од” болов.

Ирэх сонгуулийн гол паираа “нугаслуулсан” Ардын намынхан нүцгэн бүсгүйн эсрэг өөрийн бөхийг сөргүүлэн тавьсан боловч үр дүн нь эсрэгээрээ гарав. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн Зил-130 машиныг гараар маниулдаж асааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарахад олонхи нь “Хүн чаддаг юмаа хийх нь дээр. Төр барих ёсгүй нөхөд” гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Гарьдын хувьд үнэнээсээ хөөрчихсөн, лоовуузаа шилэн дээрээ хаячихаад хүүхэд шиг инээд алдан харайж яваа нь “эгдүүтэй” ч гэлээ дагаж баяссан нөхөд баг алав.

“Ганцхан дараад асаалаа. Бөх хүн бөхөөрөө үлддэг” гэх мэт тайлбартай оруулсан МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн (гарьд уг машиныг бариад өөрөө кабинд нь сууж явсан гэнэ) оруулсан бичлэг нэмэр дээр нэрмээс боллоо. Нийгмийн сүлжээгээр дүүрэн МАН-ын дарга нарын торгон дээл, шляп малгайтай зуданд явж байгаа зургууд. Малчид хүртэл “энэ олон жийп хөлөглөсөн дарга нар төсвийн мөнгө үрж наашаагаа зүтгэж байхаар ачааны машинуудаа гаргаад өвс тэжээлээ явуулчихгүй дээ. Ирсэн жаахан дээр нь малчин бид зодолдож байна” гээд уйлж байх. Иргэн Баярмаа тэднээс хувь илүү дээр байгаа биз.

Энэ өвөл, хаврын зудыг бид анх удаагаа үзэж байгаа юм биш. 2022 онд зуд болсон, мал үхсэн. 2023 онд ч зуд болсон мал үхсэн. Энэ жил ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр энэ чинь зуд биш, жам ёс болсон гэсэн үг. Тийм болохоор жам ёсны үзэгдэлд жам ёсны л үйлдэл үзүүлэх хэрэгтэй биз дээ. Намар хураасан, хадгалсан өвс тэжээлээ яамны нөхөд графикийнх дагуу аймгууддаа ачуулаад, тэндээс нь цааш нь малчдадаа тараадаг тогтолцоо, бүтэц аль хэдийн байх ёстой биз дээ. Яахаараа МАН-ын дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ ажлаа хаяад, хаях ажилгүй байлаа гэхэд төсвийн мөнгө үрээд, бензин шатаагаад, дээр нь онцгойгийн ажилтнуудыг ажлыг бараад, баахан сэтгүүлч дагуулаадд тийшээ зүтгэх ёстой юм.

Явдаг байлаа гэхэд хувийнхаа зардлаар таван төгрөгний тэжээл худалдаж аваад, телевиз, сайт энэ тэргүй мөрөөрөө явж болдоггүй юм уу. Тэртэй тэргүй зудад хэдэн малаа алдаад шалдаа буучихсан байгаа малчид дээр хот хүрээнээс баахан дарга нар дагуулуудтайгаа буугаад, зураг хөргийг нь дараад, ам хамраас нь чангаагаад явна гэдэг нэгд ажил дээр ажил. Хоёрт сэтгэлзүйн талаасаа ч дарамт биз дээ. Хүнд тусал, тусалснаа бүү хэл гэдэг байх аа.

Саяхан МАН-ынхан "АН-ынхан тугтай машинаар өвс, тэжээл тараасан нь иргэдийг бухимдуулж байна" гэдэг мэдээлэл тарааж, АН-ын зүгээс залруулга хүртэл хийхэд хүрсэн. Оны өмнө Төв аймгийн АН гишүүдээсээ хандив цуглуулаад аймгийнхаа өвөлжилт хүндэрч байгаа сумдад өвч тэжээл хүргэсэн нь сонгуулийн хууль зөрчөөгүй байна гэж. МАН-ынхан өөрсдөө эхлээгүй бол иргэд ч гэсэн мэдэхгүй л өнгөрөх байсан байхгүй юу даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (162.158.114.195)
    Танай сайт мэдээллээ бүрэн гүйцэт нягтлаж шалгалгүйгээр биччих юм аа хэд хэдэн мэдээлэл дээр ажиглагдлаа шүү цаашдаа анхаарна биз
    2024 оны 02 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 12 цаг 7 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 12 цаг 38 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 13 цаг 7 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 13 цаг 39 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 13 цаг 59 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 14 цаг 21 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 14 цаг 22 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 14 цаг 24 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 14 цаг 57 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 14 цаг 58 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 15 цаг 1 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 15 цаг 3 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 17 цаг 12 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 17 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 17 цаг 14 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 17 цаг 17 мин Эх оронч Лоохууз 18 цаг 47 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 19 цаг 3 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 19 цаг 16 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 20 цаг 0 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top