x

Малчин хүнийг малтай нь хамт уруудуулах нь манай төрийн мэргэн бодлого юм

Хоёр хоногийн өмнөх мэдээгээр улсын хэмжээнд хагас сая гаруй /667,841/ мал хорогджээ. Одоо энэ тоо хэдээр нэмэгдсэнийг хэлж мэдэхгүй ч нөхцөл байдал хүндэрсээр л байна. Цаг уурынхан, Онцгой байдлын албанаас "Цаг агаарын таагүй байдал үргэлжилнэ. Нөхцөл байдал хүндэрч байна" гэдэг тойм мэдээтэй. Малын тоо толгой хорогдохын хажуугаар хүний амины эрсдэлтэй. Ганц найдах юм нь цаг наашлах... Өвөл болохоор хүйтэн болдог, хавар болохоор ногоо ургадаг гэсэн жам ёсны хоёр л үнэн монголчуудын, малчдын амьдралыг чиглүүлж байна.

Өнгөрсөн оны эцэст улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологдсон. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Бараг 10 хувь, багадаа зургаан сая толгойгоор буурсан гэсэн үг. Зуд турхан, малын "зүй бус" гэгддэг хорогдол эхлэхээс бүр өмнө шүү дээ. Он гарсаар дахиад 600 мянга гаруй, 700 мянга шахуу мал хорогдчихлоо. 

Харамсалтай нь энэ нь "зүй бус хорогдол" гэхээсээ илүү зүй ёсны үзэгдэл юм. Байгалийн гамшигт үзэгдэл энэ тэр гэж нэрлээд, цаг агаарын хүндрэл бэрхшээлд бурууг өгөх ч арга байхгүй. Монголчууд жил бүр туулдаг өвлөө туулаад, угтдаг л хавраа угтаж байна. 

2021 оны хавар улсын хэмжээнд гурван сая толгой мал хорогджээ. Тухайн үеийн
зах зээлийн ханшаар бодоход 882 тэрбум буюу нэг их наяд шахуу төгрөгийг жалганд булсан байна гэдэг тооцоог салбарын хүмүүс х
элж байлаа. 2023 оны хавар (зургадугаар сар хүртэл) 3,6 сая толгой болж өссөн. Энэ хавар ч гэсэн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй дүр зураг харагдаж байнаТэгэхээр энэ бол байгалийн гамшиг, цаг агаарын хүндрэл бэрхшээл биш байх нь. Харин ч эсрэгээрээ жам ёсны үзэгдэл, зүй тогтол гэсэн үг.

Монголчууд саяхан 70 сая мал тоолуулаад бардаж суув. (Бодитоор бол 80-90 сая хүрсэн гэх тооцоо ч байдаг) Одоо 60 саяд барьж чадах уу, үгүй юу гэдэг дээр ирж байна. Энэ бол байгаль эхээс өгч байгаа сануулга.

Бэлчээрийн даац хэтэрсэн, хомсдсон, талхагдсан тухай бид сүүлийн 10 гаруй жил ярьж байна. Хамгийн сүүлд 2018 онд Швейцарийн хөгжлийн агентлагаас манай бэлчээрийн даацыг судлаад “Нийт бэлчээрийн 13 хувь нь эргэж сэргэхгүйгээр цөлжсөн, 70-аас илүү хувь нь гүн цөлжилттэй буюу ургамал нь тачир, сийрэг, нэр төрөл нь цөөрсөн байна” гэдэг дүгнэлтийг танилцуулж байжээ. (Ядахдаа бид чинь өөрсдөө ч энэ судалгаагаа хийж чаддаггүй юм байна шүү дээ) Түүнээс хойш бэлчээр муудсан уу, гэхээс сайжраагүй нь тодорхой. Малын тоотолгой нэмэгдээд байгаа юм чинь.

Тэгэхээр бэлчээргүй учраас хадлан байхгүй, хадлан байхгүй учраас хаврын хахирган цагаар өл, хоолгүй мал хөр цас хэмлээд, дотроосоо хайрагдаад хөлдөж, өлдөж үхэж байна. Түүнээс биш гадаа хүйтнээс болж мал осгоод, үхээд байгаа юм биш. Дэлхий тэр чигээрээ дулаарч байхад Монголд л ганцхан хүйтрээд, хүн малгүй осгоод байна гэж юу байх вэ. Товчхондоо малын тоо толгой хэт их өссөнөөс, тачирхан, ядмаг бэлчээрийнхээ даацаас хэд дахин хэтэрснээс болж хүн, малгүй ингэж тамлагдаж байна.

Үүнээс зайлсхийх хамгийн зөв бөгөөд ганц арга нь малын тоо толгойг бууруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх. Малыг бэлчээрийн аргаар өсгөх биш, ядахдаа бэлчээр, тэжээл хосолсон хэлбэрт шилжүүлэх, фермийн аж ахуйг хөгжүүлэх явдал. Малын тоо толгойтой хөөцөлдөх биш, чанар үр ашгийг нэмэгдүүлэх асуудал. Угаасаа мал аж ахуй дээрж ажилладаг хүний тоо жилээс жилд хомсдож байхад малынхаа тоо толгойг бууруулж чадвал тэнд зарцуулдаг хүн хүч, хөдөлмөр ч гэсэн хэмнэгдэнэ биз дээ. Хуучин цаг, социализмын үе шиг хүүхдээ сургуулиас чирж гаргаад малчин болгодог хүн одоо байхгүй болсон. Хүүхдүүд нь ч түүнийг зөвшөөрөхөө больсон. Цаг үе нь ингэж өөрчлөгдсөн.

Цаг үеэ мэдэрсэн, цөөн тооны сүйхээтэй, самбаатай нь, илүү хөдөлмөрч хэсэг нь энэ чиглэл рүү аль хэдийн яваад эхэлчихсэн. Харамсалтай нь, төрийг бодлого болгож чадахгүй байна. Харин төрийн бодлого бол шал эсрэг явж байгаа. Жил бүрийн цагаан сараар мал сүргээ мянгаар өсгөсөн нөхдийг шалгаруулж, “Мянгат малчин”-аар өргөмжилдөг. Цол тэмдэг гардуулж, найр наадам хийдэг. Тэгээд хаврын зуд турхан эхэлж, мал нь үхээд эхлэхээр нөгөө сүрхий “мянгатууд” руугаа өвс тэжээл барьж очоод, үхэж байгаа малынх нь дэргэд уйлж байгаад зургаа татуулдаг. Ийм л нэг тэнэгрэл мал аж ахуйн салбарыг хөгжлийг чөдөрлөчихөөд байна.

Тоо баримт хэлбэл, 2020 оноос хойш манайд мянгат малчдын тоо тасралтгүй өсч байгаа. 2020 онд 10200 байсан бол 2022 онд 12150 болсон. Хоёр жилийн дотор хорин мянгаар нэмэгдэж байна. Ганц "мянгат"-аар тогтоно гэж үү. "Аварга малчин", "Сайн малчин" гээд шагнал урамшууллаар булж өгнө. Мянгат малчдын тоо жилээс жилд нэмэгдээд байхад малчдын ахуй амьдрал жилээс жилд уруудаад байдаг. Тэгэхээр энэ чинь малчин хүнийг малтай нь хамт уруудуулах манай төрийн бодлого мөн биз. Малчид ядуу, буурай байх нь хэнд ашигтай вэ?

Хэрвээ малчнаа, хүнээ боддог бол хамгийн түрүүнд малын тоо толгойг бууруулъя, зохистой хэмжээнд барья, бэлчээрээ нөхөн сэргээе, хадлан тэжээл авдаг болъё, хашаа хавиргаа сайжруулъя гэж ярих ёстой биз дээ. Үүндээ чиглэсэн бодлого гаргах ёстой биз дээ.

Тэгээгүйгээс болоод, дан ганц малын тоо толгойны араас хөөцөлдөөд, түүнийг нь төрөөс бодлогоор дэмжээд байгаа учраас малчин хүний амьдрал малтайгаа хамт уруудаж байна. Малчин хүн малынхаа араас яваад, малаасаа түрүүлээд үхэж байна. Дээр нь сураггүй болсон малчин, малын араас эрэл хайгуул хийхэд хичнээн хүн, хүч, хөдөлмөр, хөрөнгө сүйдэж байна? Тэгэхээр энэ чинь ганцхан малчдын ч асуудал биш юм. Нийтийн, нийгмийн асуудал болчихоод байна.

Одоо Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нь хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт (хоёрдугаар сарын 14-нд) Засгийн газар “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж” улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан.

Энэ өдрөөс хойш хэдий тооны хүн, хүч, техник хэрэгсэл гаргасан, хэдэн тонн бензин шатахуун, хэдий хэмжээний төсөв, хөрөнгө "шатаасан" бэ гэдгээ тайлагнах хэрэгтэй. Тэр нь ямар үр дүнд хүрсэн, эсвэл бүр үр ашиггүй зардал болсон бэ гэдгийг ярих ёстой. Энэ бүхнийг нэгтгэж байж мал аж ахуйн салбарт гарч байгаа хохирол сүйтгэл, түүнээс үүдэж эдийн засагт ирж байгаа дарамтыг иж бүрнээр нь ярих ёстой.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (172.69.252.155)
    Бүх зүйлд бөөцийлөөд л ...
    2024 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Өчигдөр 10 цаг 00 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top