x

Маргаашнаас хүйтний эрч чангарна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -41-46 градус хүрнэ

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газараас ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

Ирэх 10 хоногт буюу Арванхоёрдугаар сарын 11-20-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй. Хүйтний эрч чангарах төлөв ажиглагдаж байгаа аж. 

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 13, 14-нд цас орж цасан шуурга шуурна. 

Салхи: Арванхоёрдугаар сарын 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, бусад хугацаанд секундэд 5-10 метр байна. 

Агаарын температур: Нэмж хүйтэрч Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 29-34 градус, бусад хэсгээр 23-28 градус хүйтэн байх бол өдөртөө 13-18 градусын хүйтэн байх төлөвтэй байгаа юм байна. 

ХӨДӨӨ ОРОН НУТАГ 

Хур тунадас: Ирэх 10 хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 

  • Арванхоёрдугаар сарын 11-нд Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 12-нд Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар 
  • Арванхоёрдугаар сарын 13-нд Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, Говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 
  • Арванхоёрдугаар сарын 14-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 15-нд Нутгийн зүүн хагаст 
  • Арванхоёрдугаар сарын 17-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурах юм байна. 

Салхи шуурга: 

  • Арванхоёрдугаар сарын 11-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 12-нд ихэнх нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 13-нд нутгийн зарим газраар 
  • Арванхоёрдугаар сарын 14-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна. 

  • Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн байна. 
  • Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. 
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 
  • Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градусын хүйтэн байна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 45 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 46 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 47 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 50 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 52 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 54 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 15 цаг 1 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 15 цаг 3 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 4 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 32 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 16 цаг 58 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 16 цаг 59 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 17 цаг 1 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 17 цаг 2 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 17 цаг 4 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 17 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 17 цаг 9 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 17 цаг 9 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 17 цаг 10 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 17 цаг 10 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top