x

Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно

Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.  

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 31-36 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч нэмж чангарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан саяхан Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 50 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 52 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 52 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 55 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 57 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 59 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 15 цаг 6 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 15 цаг 8 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 9 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 37 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 17 цаг 4 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 17 цаг 4 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 17 цаг 6 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 17 цаг 7 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 17 цаг 9 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 17 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 17 цаг 14 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 17 цаг 14 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 17 цаг 15 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top