x

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаас сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрс өсгөх амлалт авлаа

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний чуулган Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ.

Өчигдрийн чуулганаар цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чулуужсан түлшний (газрын тос, байгалийн хий, нүүрс …) хэрэглээг бууруулах томоохон амлалт дээр дэлхийн улс орнууд нэгдэж чадсан нь том амжилт болсон байна.

Тухайлбал дэлхийн 100 орчим улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ өнөөдрийнхөөс гурав дахин нэмэгдүүлэх амлалт авчээ.

Мөн Саудын Арабын Арамко тэргүүтэй газрын тос, байгалийн хийн 50 компани 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн зогсоох амлалт авсан байна.

Гэхдээ энэ нь тэдгээр компаниуд зөвхөн олборлох, үйлдвэрлэх үе шатандаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг зогсооно гэсэн үг юм.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид уг амлалтыг “хангалттай биш” хэмээн шүүмжилж байна.

Тухайлбал НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон тайланг зохиож байсан профессор Билл Харе “Би үүнд маш их эргэлзэж байна. Газрын тос, байгалийн хийн салбарт тулгамдаж буй бодит асуудал бол үйлдвэрлэлээс нь татгалзуулах явдал юм. Эцсийн эцэст үүнээс өөр юу ч тус болохгүй” гэж мэдэгджээ.

Гэхдээ улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх амлалт нь чулуужсан түлшнээс татгалзахад том түлхэц болно гэж нөгөө нэг хэсэг нь үзэж байгаа юм.

Дээрх амлалтуудыг COP28 чуулганы эцсийн бичиг баримтад оруулбал дэлхийн 200 орчим улсын төлөөлөгчид гарын үсэг зурж батална.

Газрын тос, байгалийн хийн компаниуд дэлхийн нийт хүлэмжийн хийн үйлдвэрлэлийн 15 хувийг үйлдвэрлэл, олборлолтын шатандаа ялгаруулдаг юм байна.

Өөрөөр хэлбэл тэдний гаргасан эцсийн бүтээгдэхүүн дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийг нэмэгдүүлэхээс ч өмнө ийм нөлөө үзүүлдэг байна.

Дэлхийн улс орнууд чулуужсан түлшийг хэзээ хэрэглээнээс гаргах талаар нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа.

Өчигдрийн амлалтыг энэ чиглэлд хийсэн “эхний алхам” гэж COP28 чуулганы ерөнхийлөгч Султан Аль-Жабер үзэж байна.

“Үндэсний газрын тосны компаниуд 2050 он хүртэл цэвэр үйлдвэрлэлд шилжих зорилтыг анх удаа баталж байна. Тэд үүнээс ч илүүг амлаж, хийж чадна гэдэгт би итгэлтэй байна. Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмийн өсөлтөд хязгаарлах зорилгод энэ салбарыг бүхэлд нь нэгтгэж, илүү хүчтэй амбицтай болгох хэрэгтэй” гэж тэр ярьжээ.

Дэлхийн улс орнуудын удирдагчид 2015 онд Парист чуулахдаа дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмийн хэмжээнд тогтоох зорилт тавьж байсан юм.

BBC.COM

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 5 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 25 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 28 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 32 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 3 цаг 39 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 28 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 29 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 31 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 25 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 22 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 28 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 33 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 7 цаг 49 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 7 цаг 57 мин Түүх бол сургамж-багш 7 цаг 59 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 5 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 10 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 12 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 цаг 36 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 9 цаг 42 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top