x

Авилгын дагнасан шүүх буюу МАН-ын махны машинаас үсэрсэн "цус"

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дахиад л “бөмбөг” тэслэв. Энэ удаагийнх нь илүү хоржоонтой.

Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор “авилгын дагнасан шүүх байгуулах” тухай Б.Энхбаяр сайдын хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг нь даваа гаригт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээгүй боловч Засгийн газар дэмжсэн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Байнгын хороонд яаралтай горимоор оруулж хэлэлцүүллээ.

Ингэхдээ “Авилгын дагнасан шүүх биш юм аа, буруу ойлгоод байна. Авилгын хэргийг анхан шатны шүүхээр шийддэгийг л болиулж байгаа юм. Анхан шатны шүүхэд чинь хулгай, танхай хоёроос өөр хэрэг шийдэж чаддаггүй, мэдлэг чадваргүй шүүгч нар байгаа учраас авилгын том сүлжээг илрүүлж чадахгүй, шийдэж чадахгүй байна” гэсэн явдал нь олон нийтийн илт дургүйг хүргэв.

Өөрөөр хэлбэл, Хууль зүй дотоод хэргийн сайд энэ үгээрээ нэгдүгээрт, иргэд бол мэдлэг боловсролгүй, чадваргүй шүүгчээр шүүлгэж, амьдралаараа хохирч байхдаа таарсан новшнууд. Авилга, албан тушаалын том хэргийг бол дээд шатны шүүх нь, мэргэшсэн том шүүгч нар шүүх ёстой гээд хэлчихлээ.

Хоёрдугаарт, авилгын хэргийг илрүүлэх чиг үүрэг нь мөрдөн шалгах байгууллага, Хууль зүйн сайд болон Ерөнхий сайд нарын харьяанд ажилладаг цагдаа, тагнуул, АТГ-т байдаг болохоос биш шүүх болон шүүгчид хэрэг илрүүлэх чиг үүрэг байхгүй. Харин илрүүлээд боогоод, баглаад ирсэн хэргийг нь хуулийн дагуу шийдэх л үүрэгтэй. Хэрэв авилгын хэргийг тусгай шүүхээр, дээд шатны шүүхээр шийднэ гэж байгаа бол МАН нөгөө “махны машин”-ынхаа эрэг шургийг л залгаж байна гэсэн үг. Цөөн хэдэн шүүгчийг гартаа оруулж, дарамталж байгаад дуртайгаа яллана, дуртайгаа аварна. “Хонгилын шүүх” гэж хамгийн их ярьдаг хүмүүс өөрсдийн шинэ хонгилтой л болно.

Атал ийм юмаа ч ялгаж мэдэхгүй, бичиг үсгийн наад захын боловсролгүй хоёр нөхөр орой нь “Монгол коммент”-оор “Одоо ёстой МАН-ы бүлгийнхэн энэ асуудлыг яаж шийдэхийг нь харья. Б.Энхбаяр сайдын хууль дээр хэн эсрэг санал өгөх үү, тэр жинхэнэ хулгайч шүү” энэ гэчихсэн шүлсээ үсэргээд сууж байна.

Тийм "хайр" байхгүй ээ, манай салбарынхаан! Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүх, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш байна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, “ард түмнийг ядарсан, боловсролгүй, ядуу шүүгч шүүнэ. Авилгачин хулгайчдыг боловсролтой, мөнгөтэй нь шүүнэ” гэсэн тийм хууль байхгүй.

Тийм болохоор Б.Энхбаяр сайдтан үнэхээр л авилгачдыг шүүхийн өмнө зогсооё гэж байгаа бол хэрэг мөрдөж байгаа байгууллагуудаа чадавхижуул. Болсон болоогүй, дутуу түүхий хэрэг боочихоод түүнийхээ бурууг шүүхэд, шүүгчид өгдөг байж болохгүй ээ л гээд байгаа юм.

МАН махны машин бүтээж байна, машиндаа өөрсдөө хэрчүүлэх цаг чинь удахгүй ирнэ шүү гэж олон хүн анхааруулдаг. Гэтэл тэр цаг нь ирчихсэн, эхэлчихсэн юм байна. Машины гарыг Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн атгаж байна. Тэр машинаас үсэрсэн цус Б.Энхбаяр гишүүн өөрөө боллоо.

Ядаж Х.Нямбаатар нь байсан бол яая гэх вэ, угийн боловсрол муутай, харанхуй хүнийг ойлгоно. Гэтэл захын нэг хувийн сургууль төгссөн, хар захын ченж шахуу нөхрийн хийгээгүй алдааг МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, мэргэшсэн хуульч хүн хийж болох уу? Энэ чинь нөгөө машиндаа "хэрчүүлсэн” хэрэг биз дээ. Ардын нам угаасаа л ямар мундаг профессионалийг авчираад яах ийхийн зуургүй хэн ч биш, хогийн тантан болгож чаддаг нам л даа.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баасансүрэн (172.69.45.142)
    Нүүрсний хулгай луйврыг хамгийн сайн мэдэж байгаа Ганхуягийг нүүрсний сонсголд оруулахгүй байгаа хь МАН хулгайч нарыг илрүүлэх сонирхолгүй байгаа гэж ойлголоо
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 35 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 43 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 16 цаг 1 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 16 цаг 32 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 17 цаг 2 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 17 цаг 34 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 17 цаг 53 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 18 цаг 15 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 18 цаг 17 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 18 цаг 18 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 18 цаг 51 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 18 цаг 52 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 18 цаг 56 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 18 цаг 57 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 21 цаг 6 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 21 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 21 цаг 8 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 21 цаг 11 мин Эх оронч Лоохууз 22 цаг 42 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 22 цаг 58 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top