x

АН-ын Л.Гантөмөрийн "Генсек"

Сүүлийн цөөхөн хоногт АН-д хоёрын зэрэг дарга шинээр томилогдов. НИТХ-ын төлөөлөгч Д.Батцогт Нийслэлийн АН-ын хорооны гишүүдийн олонхийн саналыг авч, Нийслэлийн намын даргаар сонгогдсон бол АН-ын дэд даргаар ажиллаж байсан (өнгөрөгч наймдугаар сард болсон ҮБХ-ны хурлаас сонгогдсон) Э.Одбаяр гэдэг залуу АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу “генсек”-ийн үүргийг хүлээж авчээ. Аль аль нь наяад оны залуус юм байна.

Үүнтэй зэрэгцээд хоёр залуу даргыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн, С.Эрдэнэтэй ойр ажиллаж байсан, АН эргээд Х.Баттулгын хөлийн жийрэг боллоо... гэх мэт мэдээллийг зарим хэвлэл, соошлаар явуулж эхэлжээ. Үүнийг манай сэтгүүлч нар, соошил инфлүүзерүүд АН-ын ирээдүй, хувь заяа болон ирэх жилүүдэд Монголын улс төрийн амьдралд ямархан чухал үүрэгтэй талаар эргэцүүлсэн, боловсон хүчний хувьд зөв зүйтэй бодлоготой яваасай гэний үндсэн дээр өөр өөрсдийн хэмжээнд анхаарал тавьж, санаагаа чилээж буй үйлдэл юм хэмээн үнэллээ.

Гэвч Л.Гантөмөр гэдэг хүний хувьд өнгөрөгч нэгдүгээр сард болсон ҮБХ-ны хурал, намын Их хурлаар намын даргын үүрэгт ажлыг хүлээж авсныхаа дараа хэлсэн нэг үг бий. Үүнээс хойш, түүнээс цааш АН арагшаа ухарсан бодлого явуулахгүй ээ, ах нарын үүсгэсэн талцал, хагарлыг үргэлжлүүлэхгүй ээ. Намын гишүүд нэгдмэл бодлоготой, үзэл баримтлал, үнэт зүйлтэй явна аа. Хувийн хэвшлээ дэмжинэ ээ, төрийн дарамт, татварын ачааллыг бууруулна аа, зах зээлийн эдийн засгийг сонгодог утгаар нь авч явна, иргэдээ өмч хөрөнгөтэй болгоно, энэ бол АН-ын бодлого юмаа л гэсэн.

Энэ бодлогын дор нэгдсэн, нэгдэх хүмүүс нь өөрсдөө сонголтоо хийгээд Л.Гантөмөрийг дэмжиж намын дарга болгосон байх. Харин нэгэнт улс төрөөс явсан, үеэ өнгөрөөсөн, намаа хагалсан, задалсан, түүнийхээ хариуцлагыг хүлээгээд явсан хүмүүсийн сүүдрийг шинэ залуу үе дээрээ тусгамааргүй байна. Л.Гантөмөр даргын хувьд ч тийм байх. Хэрвээ Л.Гантөмөр тэднийг “Аа, чи муу Женко” гээд өш хонзонгийн нүдээр харвал тэр хүмүүс Женко руугаа л явна,С.Эрдэнэ юмаа гэж харвал С.Эрдэнэ лүүгээ л явна. Намын дарга хүн ийм алдаа хийх эрхгүй. Тэргүй тэргүй АН чинь өөрөө Л.Гантөмөрийг ирэхээс өмнө үүссэн таван намын нэгдэл. Тэднийг задлах биш, эвлүүлж нэгтгэх нь энэ хүний бодлого, ажил хэрэг байх аа.  

Арай өөр бас нэг үг бий. (Гэхдээ тэр үгний хэрэг огт гарахгүй байгаасай), “Найз нөхдөөсөө битгий холд, дайснаа илүү ойр байлга” гэдэг. Энэ талаас нь харсан ч Л.Гантөмөр гэдэг хүн хажуудаа авах ёстой хүнээ л авсан байна. Намын “генсек” гэдэг хүнийг зөвхөн намын дарга эрх мэдлээрээ шийддэг. Тийм болохоор хийсэн сонголт, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөр хэнтэй ч хуваалцахгүй. 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 33 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 41 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 15 цаг 59 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 16 цаг 30 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 17 цаг 0 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 17 цаг 32 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 17 цаг 51 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 18 цаг 13 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 18 цаг 15 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 18 цаг 16 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 18 цаг 49 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 18 цаг 50 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 18 цаг 54 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 18 цаг 55 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 21 цаг 4 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 21 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 21 цаг 7 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 21 цаг 9 мин Эх оронч Лоохууз 22 цаг 40 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 22 цаг 56 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top