x

"Хөгжингүй орнуудын ялгаруулдаг хүлэмжийн хий уур амьсгалын өөрчлөлтөд гол нөлөөлдөг"

Их Британид төвтэй Оксфам төрийн бус байгууллагын явуулсан судалгаагаар Европын Холбооны хамгийн чинээлэг улсуудын ялгаруулдаг нийт хүлэмжийн хийн 10 хувь нь дэлхийн бусад хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын нийт ялгаруулдаг хүлэмжийн хийн 50 хувьтай тэнцэж байна гэсэн тооцоолол байна.

Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудын өртөг ихтэй амьдралын хэв маяг, хэрээс хэтэрсэн тансаглал нь манай гарагийн экосистемийг сүйтгэж байна гэж тус байгууллагын шинжээчид дүгнэсэн байна.

Мөн хүн төрөлхтний хэзээ ч хангагдахгүй хэрэгцээний уршгаар уур амьсгал өөрчлөгдөж, хэт халж, үер, хөрсний гулгаа зэрэг байгалийн гамшиг ихээр болж, үүнд нь буурай орны иргэд хамгийн их өртөж байна гэж тайлбарласан байна.

Мөн энэ байгууллагын судалгааны дагуу 2100 он гэхэд хэт халуунаас үүдэж 70 орчим мянган хүн үрэгдсэн байна гэж тооцоолсон нь жил бүр дунджаар 900 хүн хэт халалтаас үүдэж амиа алдах эрсдэлтэй гэсэн үг юм. Улмаар энэ байгууллагаас Европын Холбоог жилийн 250 тэрбум еврогийн хуримтлал бүхий хөрөнгийн албан татварын сантай болохыг уриалж байгаа юм байна.

Хөрөнгийн албан татвараас төсөвт цугларсан мөнгийг бохирдол болон ядуурлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах ёстой гэж энэ байгууллага үзэж байгаа юм байна. Европын ногоон хөгжлийн гэрээний дагуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон зорилт дэвшүүлээд байгаа ч эдгээр зорилтод хүрэх санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа тул ийм сантай болох нь зүйтэй гэж шинжээчид тайлбарлаж байна. Тэгвэл байгаль орчны шинжээчдийн хийсэн өөр нэг судалгаагаар Европын Холбооноос гадна БНХАУ аж үйлдвэржсэн томоохон гүрний хувьд ялгаруулах хүлэмжийн хийгээрээ мөн дэлхийд толгой цохиж байгаа.

Тодруулбал, Хятадын ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ 2030 он гэхэд оргилдоо хүрнэ гэсэн тооцоолол байна. Финландын Хелсинк хотод төвтэй Эрчим хүч, агаарын чанарын судалгааны байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын 2030 он хавьцаа ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ 2020 оны үеэс 15 хувиар их байна гэж тооцоолж байна. Олон улсын зүгээс Хятадыг хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахыг анхааруулсаар байгаа ч Хятадын удирдлагууд нүүрс түлдэг цахилгаан станцууд шинээр барих төсөл хөтөлбөрүүдийг зөвшөөрч, дэмжсээр байгаа юм. Хятад улс 2021 онд эрчим хүчний нөөцийн дутагдалд орсон шигээ дахин ийм аюулд өртөхгүйн тулд эрчим хүчний хэрэгцээгээ хангах зорилгоор нүүрс түлдэг цахилгаан станцуудыг зөвшөөрсөөр байгаа юм байна.

Гэхдээ тус байгууллагын зарим шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс 2030 он хүртэл нүүрсний хэрэглээгээ өндөр байлгах ч түүнээс цааш эрчимтэй бууруулж, сэргээгдэх шинэ эрчим хүчийг хангалттай хөгжүүлж чадна гэж харж байгаа юм байна. Ирэх долоо хоногт болох уур амьсгалын өөрчлөлтийн талаарх COP28 олон улсын чуулганы үеэр хэлэлцэгдэх хамгийн том сэдвүүдийн нэг нь Хятадын хүлэмжийн хийн ялгарал байх болно гэж ажиглагчид харж байна.

Тус чуулганаар мөн Франц болон АНУ-ын зүгээс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хувийн том компаниуд санхүүжүүлж хөрөнгө оруулахыг хориглох шийдвэр гаргах санал дэвшүүлэх төлөвтэй гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 3 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 23 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 27 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 30 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 3 цаг 38 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 27 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 27 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 30 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 24 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 20 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 26 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 31 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 7 цаг 48 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 7 цаг 55 мин Түүх бол сургамж-багш 7 цаг 58 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 3 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 8 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 11 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 цаг 35 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 9 цаг 40 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top