x

Трамп: Ирэх сонгуульд ялалт байгуулбал Энэтхэг-Номхон далайн худалдааны гэрээг цуцална

Ирэх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай Доналд Трамп Айова мужийн дэмжигчдэд хандаж "Сонгуульд ялах юм бол одоогийн ерөнхийлөгч Жое Байдены засгийн газрын байгуулсан Энэтхэг-Номхон далайн худалдааны гэрээг цуцална" хэмээн мэдэгджээ. Ази-Номхон далайн 13 оронтой байгуулсан энэ худалдааны гэрээний уршгаар АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбар доройтож, ажилгүйдэл нэмэгдсэн гэж Доналд Трамп үзэж байна.

Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг ерөнхийлөгч Жое Байден 2022 оны тавдугаар сард санаачилж, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Фижи, Шинэ Зеланд, Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам улсуудын хамтаар гарын үсэг зурсан байдаг. Энэ олон улсын гэрээний зорилго нь энэ бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж байгаа худалдааны нөлөөтэй өрсөлдөхүйц интеграцийг бий болгох юм.

Гэвч сүүлийн үед Вьетнам, Индонез зэрэг зарим гишүүн орнууд ажиллах хүчний тоо хэмжээ, орчин нөхцөлийг сайжруулах оролдлого хийхээс хойш суух болсны улмаас гэрээний чанар алдагдаж байна гэж шинжээчид харах болсон. Энэ гэрээнээс өмнө АНУ ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Номхон далайг дамнасан худалдааны хэлэлцээрт нэгдэн ороод байсан ч Доналд Трамп 2017 оны нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь эхэлсэн даруйдаа энэ гэрээнээс гарсан байдаг. Энэ удаад дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол “Номхон далайг дамнасан худалдааны хэлэлцээрийн 2-р хувилбар” гэж өөрийнхөө нэрлэсэн Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанаас гарах нь түүний хийх нэн тэргүүний ажил гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Үүгээр зогсохгүй Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ нь Номхон далайг дамнасан худалдааны гэрээнээс хавь илүү дор үр нөлөөг үзүүлж байна. Олон улсын нэртэй гэрээний дагуу Азийн орнуудын түүхий эд материал, импортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг улдаа гишгэж байна гэж дурджээ.

Доналд Трамп мөн үргэлжлүүлэн, ням гаригт АНУ-Мексикийн хилтэй ойрхон Техас мужийн Эдинбург хотод хүрэлцэн ирж, ирэх оны сонгуульд ялбал цагаачдын эсрэг баримтлах хатуу бодлогоо эрчимжүүлнэ гэдэг мэдэгдэл хийлээ. Техас мужийн захирагч Грег Аббот түүнийг дэмжиж байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Доналд Трамп одоогийн ерөнхийлөгч Жое Байденыг шүүмжилж, өнөөгийн АНУ-ын хилийн нөхцөл байдалд түүхэн доод түвшинд очиж, дэлхийн хамгийн эрсдэлтэй хилийн зурвас боллоо хэмээн тодорхойлжээ. Шинээр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан хилийн хатуу бодлогынхоо хүрээнд хууль бус цагаачдыг их хэмжээгээр албадан гаргана гэж онцоллоо. Түүнчлэн хууль ёсны дагуу цагаачлан ирэгсдийн хөдөлгөөнийг ч хязгаарлана гэдгээ хэлэв.

Хууль бусаар цагаачлан орж ирсэн иргэдийг улсаас албадан гаргахын тулд эхлээд бөөнөөр нь дүрвэгсдийн хуаранд байрлуулна. Ингэхийн тулд хилийн зурвас дагасан дүрвэгч цагаачдын орогнох газрууд олноор барих шаардлагатай. Мөн улс даяар хууль бусаар цагаачилсан хүмүүсийг олж илрүүлж саатуулахын тулд холбооны болон муж улсуудын хууль тогтоомжид нэгдсэн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шинжээчид дүгнэж байна.

Харин Трамптай ирэх оны сонгуульд өрсөлдөх ерөнхийлөгч Жое Байдены сонгуулийн менежер Жулиа Чавез Родригез Доналд Трампыг дүрвэгсдийн араас хөөцөлдөж, ард түмний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлд халдаж байна гэж шүүмжилсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 7 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 27 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 31 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 35 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 3 цаг 42 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 31 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 32 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 34 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 28 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 25 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 30 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 35 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 7 цаг 52 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 7 цаг 59 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 2 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 8 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 13 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 15 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 цаг 39 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 9 цаг 45 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top