x

Газын хонгилууд ба ХАМАС метро хэрхэн үүсэв

Газын дор ухагдсан газар доорхи дэд бүтэц гайхалтай үзэгдэл. Түүний урт нь 500 км гэдэг ч үнэн хэрэгтээ түүний уртыг бас үнэлгээг нь гаргах аргагүй аж. Энэ газар доорхи хонгилуудын ихэнх хэсэг нь ХАМАС-ынх, олонхи нь контрбанд хийхээр бүлээгдсэн хувийн аж ахуйнуудынх юм.

Газын доорхи хонгилууд нь эдийн засгийн хязгаарлагдмал байдлын шууд үр дүн юм. Хязгаарлалт нь өөрөө Газыг захирч байгаа ХАМАС хөдөлгөөний бодлогын үр дагавар. Хонгилуудын талаар ярихад эхлээд бага зэргийн түүхэн лавлах хэрэгтэй.

Газын зурвас яагаад хоригт оров?

Газын зурвас гэдэг нь Газар дундын тэнгисийн эрэг дэх 54 км-ын урттай, 12 км-ын өргөнтэй дэвсгэр юм. Хүн ам нь 1,5 сая. Энэ нутаг дэвсгэрийг Палестины улсыг байгуулахаар НҮБ 1948 онд гарган өгчээ. Тэр үед түүнийг Арабын Египет улс эзэлсэн байв. Зургаа хоногийн дайны дараа 1967-2005 онуудад Израиль эзэлсэн байлаа.

Израилийн цэргийг 2006 онд гаргасны дараа парламентын ардчилсан сонгуулиар дийлэнх олонхи нь ХАМАС-т очив. Аажмаар тэр байгууллага Газын зурвасаас өөрийн улс төрийн бүх сөрөг хүчнийг тэдний тоонд бусад хэт даврагч бүлгүүдийг ч шахан гаргаж, Израиль улсыг бүрэн устгах зорилгоо тунхаглан түүний эсрэг терророо идэвхижүүлэв.

Израиль хариуд нь 2007 онд Газын зурвасыг бүслэн боожээ. Гэсэн ч тийшээ ус, хий,  цахилгаан, хүнс нийлүүлж байв. Саяхан болтол. Нөгөө талаас нь Газын бүслэлтэд Египет оролцохдоо тийшээ юу ч нийлүүлдэггүй, тэндээс дүрвэгчдийг оруулдаггүй.

ХАМАС "метро"

Энэ энгийн биш нөхцөлд ХАМАС энд Ко хонгилуудын сүлжээ байгуулахаас өөр аргагүй болов. Тэдний хэсгийг Израильд нэвтрэхэд ашиглаж, нөгөө хэсгийг нь Египетээс зэвсэг бараа зөөхөд ашиглав. Гэхдээ Египетийн эрх баригчид үүнийг мэдэж байх их хэмжээнд биш.

Хонгилуудын хэсгийг нутгийн бизнесийнхэн хулгайн наймааны бараа зөөхөд ашиглан байгуулаад түүгээр зөөсөн барааны гаалийн төлбөрийг ХАМАС-т төлж иржээ. Хонгилоор автомашин, моторт завийг хүртэл зөөж, бензин түлш нийлүүлэхээр хонгилыг хийсэн байна. Үүгээр мөнгө олдог хүмүүсийг  “хонгилийн буржуй” гэж нэрлэдэг гэнэ.

Палестины ажилчид Газа-Египетийн хоорондын Рафах хотын ХАМАС хөдөлгөөний хонгилоор хонь туун оруулж байгаа нь, 2013 он, дөрөвдүгээр сарын 4.

Үүний үр дүнд Газын эдийн засаг 2010 он гэхэд анхны үеийг санагдуулахааргүй байв. Дэлгүүрүүдэд бараг бүх зүйл байлаа. Гэхдээ хүн амынх нь ихэнх ядууралд байв. Ажилгүйдэл дээд зэрэгт хүрсэн. Хонгилуудын тоо нэмэгдсээр байлаа. Хонгилууд томсож байв.

Аажмаар, палестины "метро байгуулагчид" нүсэр туршлагажиж хонгилууд тэгш, цахилгаанжсан, салхижуулалттай болов. Дашрамд, дуулгахад тэдний барих бетоныг Израиль нийлүүлж байв...

ХАМАС пуужин тавихад Израиль хариуг нь өгнө. Дараа нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу боловсрол, мэдлэг олгохын тулд гээд л барилгын материалыг Израиль нийлүүлнэ.

Египет  ус, хий тавьж, Израиль хана босгов

Египет 2013 онд хүчтэй цохилтыг хонгилуудад хийв. Эхлээд тэр Рафах хотын өөрийн хэсгийг нураан зайлуулав. Хотын нөгөө хэсэг нь Газынх байсан ба тэндээс хонгилоор хууль бус барааг зөөж байсан юм. Хариуд нь палестинчууд хонгилоо уртасгав. Египетууд хонгилийг ухан цоолоод ус зутгав. Палестинчууд уснаас хамгаалалтай хонгил босгох, усыг соруулан зайлуулах боллоо. Хонгилууд шинээр гарч ирсээр байв. Египет хорт хийг хонгилд шахав.

Рафах хотод хонгил ухаж буй ажилчин, 2013 он.

Харин израильчууд халдлагаас ядраад Газын хилээр хана босгов. 

Газа хотын доорхи хонгилууд

Гэсэн хэдий ч изральчуудад баригдсан дайчдын яриагаар, хонгилууд хангалттай нэмэгдэн байр байшингуудыг холбож, зэвсгийн агуулах, командын байрнуудтай болж байгаа гэнэ. Олзлогдогсод ХАМАС командын байр агуулахаа сургууль, эмнэлэгийн дор байрлуулжээ.

Израильчуудын сүйтгэлээ гээд байсан Ал-Ахли эмнэлэгийн тухай мэдээлэл худал болж таарсныг та сонссон уу. Гэтэл ХАМАС-ын гол оператив штаб нь Шифа эмнэлэгийн дор байгаа гэж ЦАХАЛ мэдээлж байна.

Тиймээс л Израиль Газын зурваст хуурай замын ажиллагаа явуулж байгаа юм. Гэхдээ палестин дайчидтай хонгилоор хөөцөлдөн тулалдах хүсэл израилийн цэргийнхэнд таатай хэрэг болохгүй нь ойлгомжтой.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 8 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 28 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 32 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 35 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 3 цаг 43 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 32 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 32 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 35 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 29 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 26 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 31 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 36 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 7 цаг 53 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 0 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 3 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 9 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 13 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 16 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 цаг 40 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 9 цаг 46 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top