x

ТЭР ОДОО УЙЛЖ ЧАДНА: Түүхэнд анх удаа хүнд нүд шилжүүлэн суулгав

Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Langone Health гэх анагаах ухааны төвийн эмч нар нүдний бүтэн алимыг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Жеймст донорын хамар уруул, нүүрний алдагдсан ясны хэсэг хүзүүний эд эс булчин шөрмөс, судаснууд мөн зүүн нүдийг ухархайн хамт, зовхи, сормуус, хөмсгийн, мэдрэлийн нервийг түүний үлдсэн нервтэй холбон суулгажээ. Ийм холилдуулсан мэс засал нь өмнө байгаагүй том ололт боллоо гэж мэдээлсэн байна.

Өнгөрсөн хагас жилийн дотор шилжүүлэн суулгасан эд эс сайн амьдран дасчээ. Ганцхан шинэ нүдэнд одоохондоо хараа ороогүй байгаа. Магадгүй тэр нь сэргэхгүй байж болно. Ингэлээ гээд мэс заслыг амжилтгүй болсон гэж үзэж болохгүй юм хэмээн эмч нар ярьжээ.

Анагаахын төвийн хэвлэлийн мэдээнд өгүүлснээр, шинэ эрхтнүүд авсан хүн нь  Арканзас мужийн 46 настай цахилгааны монтер Аарон Жеймс юм. Тэрээр 2021 оны зургаадугаар сард цахилгаан сүлжээн дээр ажиллаж байхдаа өндөр хүчдэлд нүүрээрээ санамсаргүй хүрээд 7200 вольтын цахилгаанд цохиулжээ.

Үүний улмаас тэр нүүрний зүүн хэсэг, нүд хамар, уруул эрүү, урд шүднүүдгүй болжээ.

Азаар баруун нүдэнд нь хараатайгаа үлдсэн байв.

Мэс заслыг 2023 оны тавдугаар сарын 27-нд  хийж  тэр нь 21 цагийн турш үргэлжилжээ. Мэс засалд 140 мэс заслын эмч, асрагчид бусад мэргэжилтнүүд нүүр шилжүүлэн суулгах мэс заслын Langone Health хөтөлбөрийн захирал Эдуардо Родригес мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын профессор Хелен Киммел нарын удирдлагаар оролцсон байна. Мэс заслын ажиллагааны хүрээнд Жеймст донорын хамар уруул, нүүрний алдагдсан ясны хэсэг хүзүүний эд эс булчин шөрмөс, судаснууд мөн зүүн нүдийг ухархайн хамт, зовхи, сормуус, хөмсгийн, мэдрэлийн нервийг түүний үлдсэн нервтэй холбон суулгажээ. Харааны нерв нь харсаныг тархинд дамжуулдаг. Үүнгүйгээр харааг сэргээх боломжгүй. Шилжүүлэлтийг амжилттай болгохоор Жеймсийн харах нервын үлдэгдэлд донорын чөмөгнөөс ялгаруулан авсан хөгжиж эхлээгүй байсан тулгуур эсүүдийг шахжээ.

Хэдийгээр зүүн нүдний хараа нь сэргээгүй байгаа ч мэс засал том ололт гэж эмч нар хэлж байна. Тэд зүүн нүд нь ядаж гурван сар тэснэ гэж найдаж байсан ба харин хагас жилийн нүний алим нь эрүүл, түүнд хүүхэн хараа, торон бүрхүүлийн цусны эргэлт сэргэсэн ба нүдний дотоод даралт хэвийн байв. Түүгээр ч барахгүй нулимас ялгаруулах болжээ. Нүд нь хөдөлгөөнгүй ирмэж чадахгүй байгаа ч энд мэдрэмж гарч ирсний Жеймс хэлж байна.

"Жеймст хийсэн мэс засал шинэ боломжийг нээж байна. Бид харааг сэргээнэ гэж мэдэгдээгүй ч энд нэг алхамаар ойртлоо" гэж Родригес ярьжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 39 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 59 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 4 цаг 2 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 4 цаг 6 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 4 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 5 цаг 2 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 3 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 5 цаг 5 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 59 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 56 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 8 цаг 2 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 8 цаг 6 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 23 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 31 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 33 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 39 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 44 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 46 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 10 цаг 10 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top