x

Британийн экс ерөнхий сайд Гадаад хэргийн сайд болжээ

Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмеронийг Британи улсын Гадаад хэргийн сайдаар 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд томилжээ.

Энэ тушаалд экс ерөнхий сайд Дэвид Кэмерон ДХЯ-ны сайдаар суудлаа сольсон Жеймс Клеверлийг орлохоор болж байна.

Гарал үүсэл, боловсрол, карьерын эхлэл

Дэвид Уильям Доналд Кэмерон (David William Donald Cameron) 1966 оны аравдугаар сарын 9-нд Оксфордшир гүнтний нутгийн Уонтиж гэдэг газарт төржээ. Түүний эцэг нь биржийн маклер, Их Британийн IV Вильгельм (1765-1837) хааны шууд удмын хүн, эх нь барон хэргэмтний охин байжээ.

Дэвид Итоны коллежид 1979-1985 онуудад суралцаж, 1985-1988 онуудад Оксфордад улс төр, гүн ухаан, эдийн засгийг үзжээ.

1988-1992 онуудад Кэмерон Консерватив намын судалгааны төвд намын стратегийг боловсруулах, парламентын сонгуулийн мэтгэлцээний хэвлэлийн бага хурал бэлтгэх ажилтай байв. 1992-1993 онуудад Сангийн сайдын тусгай зөвлөх, 1993-1994 онуудад Дотоод хэргийн сайдын зөвлөх, 1994-2001 онуудад британийн Carlton Communications медиакомпанийн гүйцэтгэх зөвлөлд багтан олон нийттэй харилцах тасгийг толгойлжээ.

Тэр 2001 онд Британийн парламентын нийгэмлэгүүдийн танхимд сонгогдон дотоод хэргийн тусгай хороог даргалав.

2003 онд Консерватив намын орлогч дарга болон “сүүдрийн засгийн газрынх” нь бүрэлдэхүүнд олон тушаал эрхэлж, 2005 онд сүүдрийн Боловсролын сайд болжээ.

Ерөнхий сайд

2005 оны арванхоёрдугаар сар 1997 оноос хойш сөрөг хүчин байсан Консерватив нам сонгуульд ялав. Олонх биш 36,1 хувийн саналтай байсан намыг Кэмерон Либерал ардчилагч нартай эвсэлдүүлэн өөрөө 44 насандаа ХIХ зуунаас хойших хамгийн залуу Ерөнхий сайд болсон төдийгүй засаг захиргааны сайд, Сан хөмрөгийн лорд болжээ. Тэрээр 2013 онд Европын холбооноос гарах санал асуулгыг 2015 оны сонгуульд нам нь ялбал зарлана гэж амлав. Нам нь сонгуульд олонхийн саналаар ялан санал асуулга явуулах эсэхийг нам дотроо шийдсэн юм.

Кэмероны үед ажилгүйтэл 7,9%-5,1% хүртэл, инфляц 4,5%-иас бараг тэглэтэлээ унажээ. Хэмнэлтийн хатуу бодлогоор төсвийн алдагдлыг  2010 оны £144 тэрбумаас 2015 онд £79 тэрбум хүртэл багасгажээ. 2013 онд Британийн хаан ширээ залгамжлах тэгш эрхийг хоёр хүйст адилхан тогтоож ахмад нь залгаламжлана гэж тогтоосон байв.

2011 онд Их Британи Ливийн эсрэг эвслийн ажиллагаанд НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу,  2014 онд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг эвсэлд тус тус оролцжээ. 2016 онд сэтгүүлчид Панамын гэх баримтыг нийтэлсний дараа тэрээр оффшорын дуулианд нэр нь орсон учир огцрохыг шаардав. Тэр эцгийнхээ Blairmore Holdings компанид данстай байснаа ерөнхий сайд болохоос өмнө хаалгасан гэж байв. Бүх нийтийн санал асуулгын дүнгийн дараа тэр огцорч мөн парламентын гишүүнээс татгалзжээ. Тереза Мэй түүний оронд Ерөнхий сайд болсон юм. Огцорсны дараа тэр янз бүрийн сан, төвүүдэд ажиллаж байв.

Хувийн мэдээлэл

Кэмерон 2019 оны есдүгээр сард For the Record гэсэн намтар номоо нийтлүүлжээ. Тэр эхнэр8 4 хүүхэдтэй. Харамсалтай нь том хүү нь 2019 онд өөд болжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 36 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 56 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 59 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 4 цаг 3 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 4 цаг 10 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 59 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 0 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 5 цаг 2 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 56 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 53 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 59 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 8 цаг 4 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 20 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 28 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 30 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 36 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 41 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 44 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 10 цаг 7 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 13 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top