x

Андрес Цорн амьдрал, хүүхэнд дурлаж, нүцгэн бие зурсаар алдаршжээ

Андерс Леонард Цорн гэх Швед зураач өөрийн орноос халин дэлхийд алдаршсан нэгэн. Зураачийн нэр нь түүний уран зурагт хандах хандлага нь уран зургийн чанарын үзүүлэлт болсон юм. Серов, Коровин зэргийн зураачдийг “орос Цорн” гэж нэрлэж иржээ. Цорны зургууд импрессинистуудад ч реалистууд ч таалагддаг байлаа. Тэрээр бичлэгийн далайцтай түрхэлтээр гэрэл, агаар, усыг импрессионистууд шиг үзүүлж өөрийн хөрөг дэх загваруудын дотоод сэтгэлд гүнзгий нэвтрэлтээр реалистуудын шилдэг уламжлалд ойр гэхээр... Тиймээс л Цорн өөрийн цаг үедээ шилдэг зураачдийн нэг бөгөөд дуурайл дагуултай байж чаджээ.

Омнибус II

Дээр нь бас өөрийн гэсэн зан чанараар онцгой бүрэн дүүрэн амьдралтай байхыг эрмэлзэн түүндээ хэм хэмжээ тавьдаггүйгээр ялгарч байлаа. Тэр нь Орост таалагдсан жинхэнэ орос зантай эр байж. Бүжиглэвэл унатлаа, уувал тасартлаа, ажиллавал сэтгэлээрээ, өөрийгөө ч загваруудаа хайрлалгүй зүтгэнэ. Гайгүй сайн мөнгө олох авч бас л төдий чинээ үрнэ. Зан л тийм байхад зарлага нь өндөр байлгүй яахав. Хэмнэлт, ариглах гэдгийг тэр үл мэднэ.

Зуны цэнгээн

Ажил нь амархан бүтэмжтэй, тэр янз бүрийн хүмүүстэй нийгмийн байдал нас сүүдэр харгалзалгүй хэл ам ололцоно. Хөөрхөн бүсгүйчүүд, эмэгтэйчүүдтэй амархан  танилцана.  Хүнтэй харилцах зан ааш нь эсвэл  амьдрал, хайрын их хүслэн нь таалагддаг байж болно. Илүү дутуугүйгээр тэд амархан ойртоно. Цорн нь уран зураг дахь Казанова түүнд эмэгтэй хүслэн нь Климт шиг эмзэг биш тэр хэзээ ч биеэ үнэлэгч нарыг авч байсангүй.

Маргит

Андерс Шведийн хөдөө бүглүү нутагт төрж өсөн эхийнхээ хамаатнуудын фермд ажиллаж байв. Андрес өөрийн эцэгтэй бараг тааралдаагүй. Тэрээр албан ёсоор гэрлэсэнгүй.  Андрес сурлагаар тун тааруу харин модон сийлбэрт дуртай гэж жигтэйхэн. Эх нь түүгээр хоолоо олохгүй гэдэг байжээ.

Андерс 15 настайдаа дүрслэх урлагийн академийн дэргэдэх сургуульд дараа нь академид суралцжээ. Тэр өөрийн хөргийг захиалсан чинээлэг еврей айлын бүсгүй Эмма Ламмтай 1881 онд танилцаад удалгүй гэрлэх юм болов. Гэхдээ тэд энэ талаараа яриагүй учир нь тэдний нийгмийн байр суурь хэтэрхий ялгаатай байлаа. Ер нь Цорн залуудаа  бүсгүйчүүдэд таалагддаг нэгэн байв.

Уншиж буй Эмма

Гэвч удалгүй Цорн ер бусын авъяастай зураач гэж эхлээд Стокгольмд дараа нь Лондон, Парис, Москвад алдартай болов. Язууртнууд, хаад ноёд, дээд хүрээний хатагтай нар түүгээр л хөргөө зуруулах гэдэг болсон ихээхэн эрэлттэй зураач болжээ. Ингээд Цорн долоо хоногт тэр үедээ асар их мөнгө болох 15 мянган доллар олох болов. Олон хүн бүх насаараа олж хурааж чадахгүй их мөнгө байв.

Цорн өөрийнхөөрөө гөжүүд. Томчуудтай адилхан л ярилцана. Тэрээр Шведийн ванд одон тэмдгээ тайлахыг хэлээд “элдэв зүүлтүүдийн цаанаас хүний  мөн чанар нь харагдахгүй байна” гэж байв. Товчнуудыг нь зурвал зүгээр биш үү гэж хэлсэн Савва Мамонтовт “би уран зураач болохоос оёдолчин биш” хэмээн хариулж байсан гэдэг.

С.И. Мамонтовын хөрөг

Мөн Цорн нүцгэн эмэгтэйчүүдийг зурах дуртай байв. Түүний мэдрэмж таашаалын биелэл юм. Хайр тачаал гүйцэшгүй хүн л ингэж зураж чадна. Цорны гэрлэлт нь гаднаас бат бөх мэт харагдавч түүний амьдарч газар хөөрхөн бүсгүйчүүд, хатагтай нар цөөнгүй бутач хүүхэд төрж тэд бүгдийг Андерс гэж нэрлэсэн байдаг гэх яриа их байжээ.

Даларнийн бүсгүйчүүд халуун усанд орж байгаа нь

Эмма Цорн энэ бүгдтэй эвлэрч хэрүүл маргаан гаргадаггүй байжээ. Нөхрөөсөө салсан бүсгүй гэж нэрлэгдэж байснаас амжилттай зураачийн эхнэр байсан нь дээр байлгүй яахав. Тэгээд л энэ бүгдийг хараагүй мэт өнгөрөөнө.

​Ванна

Цорн 60 насандаа өөд болсон ч маш олон тооны зураг зурж, төгсгөлөө хүртэл сэтгэлдээ үнэнч өөрийн уг сурвалждаа үнэнч амжилттай зураач болсон тосгоны эр чигээрээ үлджээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ саяхан Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 57 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 1 цаг 9 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 11 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 3 цаг 20 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 5 цаг 5 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 5 цаг 8 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 5 цаг 21 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 6 цаг 13 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 7 цаг 31 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 36 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 7 цаг 42 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 8 цаг 2 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 8 цаг 8 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 14 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 8 цаг 21 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 8 цаг 29 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 8 цаг 34 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 8 цаг 40 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,...
Top