Өчигдөр буюу энэ пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү онгоцноос буугаад, таксинд сууж явахдаа 600 мянган еврогоо дээрэмдүүлсэн тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарсан талаар бид нийтэлсэн билээ.
Тэгвэл Монголын Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн эхнэр Нямтайширын Цэлмүүн нийтэд тараад буй асуудалд тайлбар хийжээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү.
Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна.
Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцольё" гэжээ.