x

Улаанбаатар, Тяньжин хотын Худалдаа, хөрөнгө оруулалтын форум боллоо

Улаанбаатар, Тяньжин хот хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын форум өнөөдөр боллоо. Форумд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн болон хоёр хотын бизнесийн салбарын төлөөллүүд оролцсон юм.

Форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тяньжин бол Монгол Улсад хамгийн ойр орших далайд гарцтай хот бөгөөд манай улсын экспорт, импортын дийлэнх ачаа тээвэр Тяньжин боомтоор дамжин өнгөрдөг. Энэ ч утгаараа Улаанбаатар, Тяньжин хот нь олон улсын ачаа тээвэр, худалдаа, технологи, боловсрол, соёл зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой. Өнөөдрийн форумаар талууд хооронд байгуулах гэрээ, санамж бичгүүд Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй нийгэм, эдийн засгийн олон асуудлын шийдлийг хөгжүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн цаашид Улаанбаатар, Тяньжин хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээж, шинэ утга, агуулгаар өргөжин бэхэжнэ гэж бодож байна” хэмээв.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын Тяньжин хот анх 1992 онд ах дүү хотын харилцаа тогтоосон. Ийнхүү өнгөрсөн 2022 онд хоёр хотын хооронд найрсаг харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиосон билээ.

Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн “Улаанбаатар, Тяньжин нь ах дүү хотын харилцаа тогтоосноос хойш зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хойд бүсийн эдийн засгийг өргөжүүлэн, боловсруулах аж үйлдвэрлэлийг өндөр түвшинд хүргэх, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах, боомтын бүс нутгийн болон эдийн засгийн харилцааг өргөжүүлэх 10 зүйл бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр хотын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, шинэ шатанд гаргана гэж харж байна” гэв.

Форумд Тяньжин хотын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын “Бэйшин Лү чяо” корпорац, Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар танилцуулсан юм.

Мөн энэ үеэр хоёр хотын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал, Тяньжин хотын Эко хот төслийн Удирдах хороо, Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газартай санамж бичиг байгуулав. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсэд ухаалаг, эко хот байгуулах чиглэлээр Тяньжин хотын сайн туршлагыг судлах, санал солилцох, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 3 цаг 42 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 3 цаг 43 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 3 цаг 44 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 3 цаг 45 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 3 цаг 46 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 3 цаг 47 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 3 цаг 47 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 3 цаг 48 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 3 цаг 49 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 51 мин Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа 3 цаг 52 мин Нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг яаралтай хэлэлцүүлнэ 3 цаг 53 мин Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла 3 цаг 54 мин Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 7 цаг 15 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 7 цаг 20 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 7 цаг 22 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 7 цаг 24 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 10 цаг 53 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 10 цаг 54 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 10 цаг 56 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top