x

“Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

Монголбанкнаас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), банкнуудын төлөөлөлтэй хамтран бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлын талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдвийн хүрээнд хамтарсан уулзалтыг өчигдөр /2023.09.14/ зохион байгуулав.

Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал болон албаны бусад төлөөлөл оролцож, бизнес эрхлэгчдэд цахим худалдаа буюу e-commerce ялангуяа гадаадад борлуулалт хийж төлбөр тооцоо хүлээн авахад тулгарч байгаа хүндрэл, шийдвэл зохих асуудлын талаар талуудын байр суурийг хэлэлцэж, харилцан санал солилцов. Уулзалтын эхэнд Монголбанкны зүгээс энэ төрлийн үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай судалгаа, хамтын ажиллагаа, хийж гүйцэтгэсэн ажил, одоогийн нөхцөл байдлын талаар танилцуулж, оролцогч талуудыг мэдээллээр хангав.

Монголбанкнаас хийсэн судалгаагаар “VISA” Олон улсын картын байгууллагын сүлжээгээр манай улсын нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд Олон улсын төлбөр, тооцоо  хүлээн авдаг ч энэ үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах гэх зэрэг технологийн болоод санхүүгийн өндөр шалгууртай байгаа нь зарим талаар иргэдэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Монголбанкны зүгээс Paypal, Stripe, Amazon pay, Skrill, 2checkout зэрэг байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах албан хүсэлтээ илэрхийлээд байгаа. Гэвч эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, судалгаа хийхэд манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, ямар хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байна.

Банкнуудын тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадаас бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлбөрийг төлөх, төлбөр хүлээн авах олон суваг бүхий дэд бүтцийг бий болгож, өнөөдрийн байдлаар Олон улсын цахим худалдааны төлбөрийн гарах урсгал ямар нэгэн саадгүйгээр дамжиж байна. Харин бизнес эрхлэгчдийн хүрээнд гадаадад бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ зарж, борлуулсан орлогоо хүлээн авах суваг хараахан сайн хөгжөөгүй байгаагын улмаас төлбөр тооцоогоо түргэн шуурхай, зардал багатай хүлээн авах боломж харьцангуй хязгаарлагдмал байна. Тиймээс банкнууд өөрийн банкны цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой програм хангамжийн шийдэл, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу тал, онцлогийн талаар мэдээлэл хүргэж, энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад ямар боломж байгаа талаар товч танилцууллаа. Уулзалтад оролцогч бусад байгууллагуудын төлөөлөл ч мөн адил гадаадад борлуулалт хийж, төлбөр тооцоо хүлээн авахад өөрсдийн ашигладаг суваг, туршлагаасаа хуваалцсаны дээр тодорхой шийдлүүдийг ч санал болгов.  

Тиймээс уулзалтын төгсгөлд өнөөгийн тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нааштайгаар шийдвэрлэх ямар гарц, боломж байгааг талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулан судалж тодорхойлох, улмаар энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэд, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нэгтэн тодорхой шийдлийг ЦХХХЯ, Монголбанкаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт болон бусад шийдвэр гаргагч нарт уламжлахаар тогтов гэж Монголбанкнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 2 цаг 27 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 2 цаг 28 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 2 цаг 30 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 2 цаг 30 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 2 цаг 31 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 2 цаг 32 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 2 цаг 33 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 2 цаг 34 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 2 цаг 35 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 36 мин Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа 2 цаг 37 мин Нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг яаралтай хэлэлцүүлнэ 2 цаг 38 мин Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла 2 цаг 39 мин Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 6 цаг 0 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 6 цаг 5 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 6 цаг 8 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 6 цаг 10 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 9 цаг 39 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 9 цаг 40 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 9 цаг 41 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top