x

“Органих мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөг зохион байгуулна

Энэ сарын 12, 13-ны өдөр Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газраас төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Шадар ван Чингүнжавын талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариалан эрхлэгчдээ дэмжих, гарал үүсэл нь тодорхой, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг, ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, шинэ зах зээл, боломжийг нээх зорилготой юм.

Өдөрлөгийн үеэр үзэсгэлэн, худалдаанаас гадна “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулж,   гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах, уламжлалт идээ ундааг сурталчлах,  органик мах, мах боловсруулалт, хоолны технологийн амталгаа, хоолны шоу үзүүлбэр зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.  

УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах” тухай 36 дугаар тогтоол гарч органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан.  Энэ хүрээнд Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 424 дүгээр тогтоол гарч Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр тогтоогджээ.

Уг тогтоолтой холбогдуулан зохион байгуулсан Хөвсгөл аймгийн “Малчдын зөвлөлдөх уулзалт”-аар 2023 оныг “Органик Хөвсгөл” жил болгон зарласан бөгөөд тус жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг танилцуулахаар “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймаг 2022 онд 6.3 сая толгой мал тоолуулж улсдаа малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн хэвээр байна. Ямаан сүргийн тоогоор улсад нэгт ордог, жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлдэг гээд Хөвсгөл аймагт мал аж ахуйн салбар орлогоороо тэргүүлдэг. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаярын мэдээлснээр мал аж ахуйн салбарт жилд 360 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн эргэлддэг. Одоогоор аймагт мах бэлтгэлийн 7 үйлдвэр ажиллаж байна.

Эдгээр  үйлдвэрээ экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого барьж ногоон технологи, инновац шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлж, гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө татахаар ажиллаж байгаа юм.   

2022 онд НҮБ-ын ЮНЕСКО Хөвсгөл нуурыг “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэн баталгаажуулсан. Мөнх цас, мөсөн голуудаас их авсан 46 гол горхи цутгадаг Хөвсгөл нуур нь дэлхийн нийт  цэнгэг усны 0.4 хувь, монгол орны цэнгэг усны 74 хувийг эзэлдэг. Нуурын ай савыг тойрсон бэлчээрийн мал аж ахуй байгаль газарзүйн таатай нөхцөлд идээшлэн өсөн үржиж байгаа нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн их боломжтойд тооцогдож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 2 цаг 26 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 2 цаг 26 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 2 цаг 28 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 2 цаг 28 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 2 цаг 30 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 2 цаг 30 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 2 цаг 31 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 2 цаг 32 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 2 цаг 33 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 34 мин Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа 2 цаг 35 мин Нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг яаралтай хэлэлцүүлнэ 2 цаг 36 мин Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла 2 цаг 37 мин Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 5 цаг 58 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 6 цаг 3 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 6 цаг 6 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 6 цаг 8 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 9 цаг 37 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 9 цаг 38 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 9 цаг 40 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top