x

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35.8 мянган сурагч элсэнэ

2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшил нийлсэн нийт 667 цэцэрлэгт 129,946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384,676 сурагч суралцах бөгөөд эдгээрээс 35,866 нь нэгдүгээр ангид элсэнэ.

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шатны бүртгэлээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 142,798 хүүхдээс 104,762 хүүхэд буюу 73.3 хувь нь хүсэлт гаргаад байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хуваарилалтыг хийж дууссан бөгөөд хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 11-22-ны хооронд болох төлөвтэй байгаа аж.

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод он дамжин хэрэгжиж буй болон 2023 онд шинээр хэрэгжихээр баталсан 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25 цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр, нийт 164 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт таван сургууль,  бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн оноос 2910 ор, 4080 суудлаар нэмэгдсэн байна.

Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 83 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн, 9240 ороор нэмжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 22 барилгыг түрээсэлж, 13,815 суудлыг нэмэгдүүлснээр гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлээд байна. Тэрчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар" төслийн хүрээнд нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилга байгууламжийг дулаалах ажил хийж буй. Мөн "Сургуулийн автобус" төслийн хүрээнд нийт 288 автобус үйлчилгээнд явна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 13 цаг 50 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 13 цаг 52 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 13 цаг 52 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 13 цаг 55 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 13 цаг 58 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 13 цаг 59 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 14 цаг 6 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 14 цаг 8 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 9 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 15 цаг 37 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 16 цаг 4 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 16 цаг 4 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 16 цаг 6 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 16 цаг 7 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 16 цаг 9 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 16 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 16 цаг 14 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 16 цаг 14 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 16 цаг 15 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 16 цаг 16 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top