Дэлхийд нэр хүнд нь дахин давтагдашгүйгээр түгсэн алдарт охидын “Blackpink” хамтлагийн гишүүн Жисү, “My name” цувралын жүжигчин Ан Бу Хёнтэй үерхэж байгаа гэдгийг “Dispatch” мэдээлсэн байна.
Тэднийг үерхлийн харилцаа эхлүүлсэн талаар шүтэн бишрэгчид нь хэдэн өдрийн өмнөөс таамаглаж байсан юм.
“Soompi” сайт мэдээлснээр “Dispatch” Ан Бу Хён, Жисүгийн гэрт очин уулзаж байгаа зургийг нийтэлсэн аж. “Dispatch”-ийн гаргасан мэдээллийн дараа “Blackpink”-ийг хариуцдаг “YG Entertainment”-аас, Ан Бу Хёны “FN Entertainment” мэдэгдэл хийж тэднийг үерхэж байгаа гэдгийг баталжээ.
Мөн "Тэд нэг нэгнээ танин мэдэх шатандаа явж байгаа. Халуун дулаанаар хүлээн авбал талархах болно" хэмээжээ.