x

GO’ALL: Энэ амралтын өдрөөр заавал очих гоё арга хэмжээ санал болгоё!

...Цаг хугацааны машинаар аялахыг хүсдэг л бол Да Винчи Иммерсив үзэсгэлэнг зориорой...!

ЛЕОНАРДО ДА ВИНЧИ гэж хэн бэ? Хүүхэд чинь ингэж асуувал та Мона Лизаг зурсан сэргэн мандалтын үеийн алдартай зураач л гэж  хэлэх байх. Үгүй шүү. Энэ хүн бол агуу зохион бүтээлч, инженер, шинийг санаачлагч жинхэнэ суут хүн. Энэ эрхмийн амьдарч байсан 600 орчим жилийн өмнөх сэргэн мандалтын цаг үеэр үр хүүхэд, хайртай  хүмүүстэйгээ хамт аялж, Да Винчигийн ертөнцөд зочлон алдарт бүтээлүүдийг нь бодитоор харж, хүрч, барьж, хөдөлгөж үзэх ийм боломж гарвал та хэзээ ч алдахыг хүсэхгүй биз дээ?

Тэгвэл дөрөвдүгээр сарын 22-ны амралтын өдөр таныг Монголын уран зургийн галерейд болж байгаа ДА ВИНЧИ ИММЕРСИВ ҮЗЭСГЭЛЭН-д гэр бүлээрээ хүрэлцэн ирж танин мэдэхүй, оюундаа үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийгээрэй. 

GO’ALL: Урлаг + Хөгжим + Сэтгэл зүйн хөтөлбөртэй Интерактив энэхүү өвөрмөц өдөрлөгийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком групп тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын төслүүдийг танилцуулах Go’all төслийнхөө хүрээнд ганцхан өдөр нийтэд үнэ төлбөргүйгээр хүргэж байгаа юм.

Гэр бүлээрээ гэдгийн учир нь энэ өдөрлөгт зөвхөн Да Винчигийн уран бүтээлийн үзэсгэлэн биш бага насны хүүхдүүд болон залуус, эцэг эхчүүд гээд бүх насныханд зориулсан тусгай арга хэмжээнүүдийг төлөвлөсөн ажээ.

GO’ALL ӨДӨРЛӨГТ ИРЭЭД ТА ЮУ ҮЗЭЖ, ХАРАХ ВЭ?

ДА ВИНЧИ ИММЕРСИВ ҮЗЭСГЭЛЭН...

Леонардо Да Винчиг уран бүтээлч төдийгүй инженер, эрдэмтэн, судлаач, зохион бүтээгч, агуу суут  хүн талаас нь танилцуулсан үзмэрүүдийг үзэж, харж, хүрч, сонсож, бүр барьж, хөдөлгөж бодитоор үзэх боломжтой.

ФАНТАЗИА СТУДИЙН ХӨГЖМИЙН ҮЗҮҮЛБЭР...

Алдарт Pixar, Ghibli, Marvel студийн хөгжмийн зохиолуудыг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр тоглодог Фантазиа студийн уран бүтээлчдийн төлөөлөл симфони хөгжмийн гайхалтай хөг эгшгээр заалыг дүүргэж, таны сэтгэлийг баясгаж болно. 

Гэр бүлийн гишүүн бүрд тохирсон ЭНТЕРТАЙНМЕНТ ХӨТӨЛБӨРҮҮД

Бяцхан хүүхдүүдтэйгээ ирээд Creative Bamboo театрын “Үлгэрийн цаг”-т бүртгүүлж, алаг үрсээ үлгэр сонсох биш үлгэрт оролцох боломжийг нь нээж өгөөрэй.

Бас хүүхэдтэйгээ зураг зурж, ном уншин, алдарт Да Винчигийн гүүрийг эвлүүлж үзэх хүүхдийн буланд саатахыг урьж байна.

Урлаг сонирхдог аав ээжүүд Да Винчи үзэсгэлэнгийн санаачлагч, урлаг судлаач Н.Оргилболд болон М.Аминаа нарын Сэргэн мандалтын үеийн урлагийн лекцийг сонсох боломжтой.

Харин богино хугацаанд стрессээ бууруулж, сэтгэлзүйгээ анагаахыг хүсвэл “Хандлагаар анагаахуй” хөтөлбөрийг сонирхоорой.

Амралтын өдрөө гэр бүлдээ оюуны хөрөнгө оруулалт хийж, танин мэдэхүй, урлаг, сэтгэлзүйн асар өндөр таашаалыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүлээн авах энэ боломжийг бүү алдаарай. Гэр бүлээрээ GO’ALL!!! Гөү оооол!!!

Арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 4 цаг 59 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 5 цаг 10 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 6 цаг 3 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 6 цаг 17 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 6 цаг 24 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 7 цаг 9 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 7 цаг 19 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 7 цаг 33 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 7 цаг 51 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 8 цаг 28 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 8 цаг 39 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 8 цаг 49 мин Хөгжлийн диалектик 9 цаг 2 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 9 цаг 17 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 9 цаг 29 мин Далайн морь хамгийн сайн "аав" 9 цаг 34 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 9 цаг 43 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Өчигдөр 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Өчигдөр 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ...
Top