x

Японы алдарт жүжигчин, найруулагч Такэши Китано самүрайн тухай кино бүтээжээ

Японы алдарт жүжигчин, найруулагч Такэши Китано ирэх тавдугаар сард болох Каннын наадамд самүрайн тухай киногоороо өрсөлдөхөөр болжээ.

“Kubi” хэмээх энэ киноны гол дүр нь XVI зууны Японы хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, цэргийн эрхтэн Ода Нобүнага бөгөөд найруулагч киноныхоо талаар ярихдаа “Самүрайн тухай кинонууд хүнийг мандуулахыг голчилсоор ирсэн болохоос биш тэр хүний цаана ямар чөтгөр нуугдаж байдгийг харуулж байсангүй” хэмээсэн байна.

Т.Китано 2019 онд бичиж хэвлүүлсэн номоо кино зохиол болгосноос гадна энэ кинонд мөн өөрөө дүр бүтээжээ. Түүний найруулсан кинонуудад өмнө нь тоглож байсан Хидэтоши Нишижима, Рио Касэ нарын алдартай жүжчигчид энэ кинонд тоглосон аж. "Тулааны хэсгүүд нь Акира Күросавагийн “Долоон самүрай”, “Кагэмүша” зэрэг киноныхоос дутахгүй" гэж продюсер Такэши Нацүногийн хэлснийг Японы хэвлэлүүд эш татжээ.

Өдгөө 76 настай Т.Китано 1983 онд алдарт найруулагч Нагиса Оошимагийн “Merry Christmas Mr.Lawrence” кинонд рок дуучин Дэвид Боуи, хөгжмийн зохиолч Рюүичи Сакамототой хамтран тоглосон нь анхны томоохон дүр нь болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 50 гаруй кинонд тоглож, 20 шахам кино найруулан эх орондоо төдийгүй олон улсад нэрд гарсан юм.

Тэрээр 1997 онд “Hana-Bi” киногоороо Венецийн наадмын “Алтан арслан” шагналыг хүртэж байв.   

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 9 цаг 37 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 9 цаг 48 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 10 цаг 41 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 10 цаг 55 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 11 цаг 2 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 11 цаг 47 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 11 цаг 57 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 12 цаг 11 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 12 цаг 29 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 13 цаг 6 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 13 цаг 18 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 13 цаг 27 мин Хөгжлийн диалектик 13 цаг 40 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 13 цаг 55 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 14 цаг 7 мин Далайн морь хамгийн сайн "аав" 14 цаг 12 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 14 цаг 21 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Өчигдөр 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Өчигдөр 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ...
Top